Энэ долоо хоногийн даваа гарагт Улсын ерөнхий прокурор УИХ-ын даргад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн.
Саналын хариуг 48 цагийн дотор хүргүүлэх байсан учир сүүлийн хоёр хоног Төрийн ордон нэлээн хөл хөдөлгөөнд орлоо. Өчигдөр МАН-ын бүлэг, байнгын хороод хаалттай хуралдаж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргаснаа танилцуулсан. Учир нь сангийн үйл ажиллагаатай холбоотой хэрэгт эрхлэх асуудлын хүрээнд ёс зүйн хариуцлагаа хүлээж, өөрөө өргөдлөө өгөн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, гэмт хэргийн шалгах явцтай холбоотой татгалзсан, хориглосон зүйл байхгүй гэж үзсэн талаараа мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Б.Батзориг сайдаар ажиллаж байх хугацаандаа хоёр удаагийн тушаалаар нийт 99.5 тэрбум төгрөгийн зээлийг 216 иргэн, аж ахуйн нэгжид олгосон
Улмаар өнөө өглөө болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар асуудлыг хэлэлцээд чуулганд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Чуулганы үеэр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг танилцуулсан. Тэрбээр,
Б.Батзориг нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар 134 иргэн, этгээдэд 74.1 тэрбум төгрөг, 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж, 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.
Бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх нь хэргийн мөрдөн байцаалтад саад учруулна
УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, бүрэн эрхийн баталгаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй зарчим алдагдахад хүргэнэ гэж үзэж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Батзориг сайдаар ажиллаж байх хугацаандаа хоёр удаагийн тушаалаар нийт 99.5 тэрбум төгрөгийн зээлийг 216 иргэн, аж ахуйн нэгжид олгосон бөгөөд хуулийн байгууллагаас албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг хэмээн үзэх үндэслэлтэйг дурджээ.
Мөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх нь хэргийн мөрдөн байцаалтад саад учруулна гэсээр байтал түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэрийг өнөөдрийн чуулганаар гаргалаа.