Өчигдөр буюу 11 сарын 6-нд Бостон Сэлтикс Дэнвэр Наггэтс багуудын тоглолт болж 115-107-оор Наггэтс ялалт байгуулсан билээ. Тус тоглолтод Дэнвэрийн хамгаалагч Жамал Мюррэй гайхалтай тоглон өөрийн замналын хамгийн өндөр оноо буюу 48 оноо авч тоглолтыг дуусгаж, багтаа чухал нэгэн хожлыг авчирсан юм.
Гэхдээ тоглолтын цаг дуусч байхад 50 оноо авах зорилгоор шидэлтийн оролдлого хийсэнд Кайри Ирвинг тэргүүтэй Сэлтиксийн тамирчид бухимдлаа илэрхийлсэн юм.
Тоглолтын үр дүн шийдэгдсэн үед өрсөлдөгч багаа хүндэлж, довтолгоо гүйцэтгэдэггүй гэсэн тамирчны ёс зүйн бичигдээгүй хууль байдгаас Сэлтиксийн тамирчид уурласан ажээ. Харин бухимдлаа буруу илэрхийлсэн Кайри Ирвингийг лигийн зүгээс шийтгэж, $25.000-р торгохоор болжээ.
Ямартай ч Наггэтс ялалт байгуулснаар 9-1 гэсэн амжилтыг гарган багийнхаа түүхэнд байгаагүй сайн эхлэлийн тавиад байгаа бол Бостон Сэлтикс 6-4 гэсэн амжилттайгаар Дорнод бүсийн 4-р байранд бичигдэж байна.
Эх сурвалж: ESPN
Сэтгүүлч: Л. Тулга