Энди Муррэй Францын нээлттэй тэмцээнд өрсөлдөнө

SPS

2018-11-07 14:00 GMT+8

АТР 250 тэмцээн Австралийн нээлттэй тэмцээнээс долоо хоногийн дараа буюу ирэх оны 2 дугаар сарын 3-10 хооронд зохион байгуулагдахаар болсон билээ. Тэгвэл нэгэн цагт Британи тэннисчдийн чансааг тэргүүлж явсан Энди Муррэй тус тэмцээнд оролцохоор болсон байна.

Түүний хувьд өнгөрсөн 6-р сард гуяны гэмтэл авч, эргэн ирснээсээ хойш ердөө 12 тоглолтод оролцсон юм. Өнгөрсөн 9 дүгээр сард энэ жилийн хамгийн сүүлийн тоглолтоо хийсэн.

Тэрээр нэгэн ярилцлагын үеэр “2018 оны улирлаа эрт дуусгасан шалтгаан маань 2019 онд эхнээсээ нямбай тоглож, өндөр амжилт үзүүлэх байсан юм. Тиймээс удаан хугацаанд ачаалал багатай бэлтгэл хийж, формондоо орохын тулд энэ жил өөр тэмцээнд орохгүй байхаар шийдсэн” гэж хэлжээ.

31 настай Энди Муррэй ирэх 1 дүгээр сард болох Австралийн нээлттэй тэмцээнээр 2019 оны шинэ улирлаа эхлүүлэх юм.

Д.Энхбаясгалан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3323 санал өгсөн байна.

Дээшээ