УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гурван тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсантай холбогдуулан тэрбээр өнөөдөр уг асуудалд албан ёсны тайлбар хийсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гудамжны 16 дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байна. Гэхдээ энэ гурван тэрбумын үнэтэй байр биш ээ. Уг байрыг худалдан авсан бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг авдаг. Уг ХОМ-тээ би өөрт байгаа өмчөө тодорхой бичсэн. Тухайн үед манай гэр Зайсангийн "Сөүл рояль каунти" хотхонд 250 м.кв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан.
Замын түгжрэлээс болоод Зайсангаас хотын төв рүү нүүж, 13 дугаар хороололд "Натур"-ын зам дагуу байр авсан.
Замын түгжрэлээс болоод Зайсангаас хотын төв рүү буюу 13 дугаар хороололд "Натур"-ын зам дагуу байр авсан. Ингэхдээ “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас худалдаж авсан байраа барьцаанд тавьж 150 мянган ам.долларын зээл авсан.
Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-тээ ч тусгасан. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган амьдардаг ч айл биш. Нөгөө талаар би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-тээ бичсэн. Хүссэн хүн бүхэн сайт руу нь ороод үзэх боломжтой.
Хоёрдугаарт, би уран бүтээлч хүн. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг уран сайхны кино хийсэн. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн зохиосон дуу, шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон.
Энэхүү орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивласан. Энэ нь багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил биш. Хэрвээ би үүнийг хийхгүй бол 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс хандаж уг ажлыг зохион байгуулсан.
Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан хүний хувьд судаллаа. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж хууль бусаар намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалттайгаар гаргаж ирж, олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар төлбөр төлж гаргаж байна гэсэн мэдээлэл авсан. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ, маш ойрхон. Хэн бэ гэдгийг нь би мэдэж байгаа. Гэхдээ энийг яриад яахав гэлээ.