Анх Лос Анжелес Клиппэрс багт драфтлагдаж тэр дариудаа Элтон Брэндээр солигдон Чикаго Буллс багт очсон өдгөө 36 настай туршлагатай, төвийн тоглогч Тайсон Чандлертай Лос Анжелес Лэйкерс баг гэрээ байгууллаа.
Лос Анжелес Лэйкерс одоогоор 10 тоглолт хийсэн бөгөөд 4-6 гэсэн амжилтаар Өрнөд бүсийн 11-р байранд бичигдэж байгаа билээ. Тэдэнд төвийн тоглогч нэн түрүүнд хэрэгтэй байсан бөгөөд Тайсон Чандлерыг хамгийн тохирох тоглогч хэмээн сонгосон байна. Түүний хувьд зөвхөн талбайд бус талбайн гадна ч дуу хоолой болж чадах хэмжээний тоглогч юм.
Финикс Санс багтай анх 4 жилийн 52 сая долларын гэрээ хийж байсан тэрээр энэ улиралд 7 тоглолтонд оролцож 3.7 оноо, 5.6 самбар дунджилсан юм. Мөн драфтын тэргүүн сонголт ДеАндрэ Эйтон маш сайн тоглож байгаа учраас Чандлерын талбайд өнгөрүүлэх минут өнгөрсөн улирлаас 13 минутаар буурсан байна.
Улмаар Финикс Санс баг түүний гэрээг худалдан авч чөлөөт агент болсон юм. Лос Анжелес Лэйкерс Пүрэв гарагт талбайдаа Миннесота Тимбервулвс багийг хүлээн авах бөгөөд энэ тоглолтод Тайсон Чандлер тоглох магадлал тун өндөр байна.
Тайсон Чандлер Чикаго Буллс, Нью Орлеанс Хорнэтс, Шарлотт Бобкэтс багуудад тоглож байгаад 2011 онд Даллас Маверикс багийн бүрэлдэхүүнд Дирк Новицки, Жэйсон Тэрри, Жэйсон Кидд нарын хамтаар анх удаа NBA аварга болж байсан билээ. Лос Анжелес Лэйкерс баг түүний карьерын 7 дахь баг болж байна.
П.Хатансайхан