Өнгөрсөн шөнө “Аваргуудын Лиг”-ийн хэсгийн шатны 4 дэх тоглолтууд эхэллээ. Өөрөөр хэлбэл 2 долоо хоногийн өмнө таарч тоглосон багууд дахин нүүр тулсан юм. Эдгээрээс Италийн “Интер Милан”, Испанийн “Барселона” багуудын тоглолт олны анхаарлыг татаж байлаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси энэ тоглолтод тоглож магадгүй гэгдэж байсан ч талбайд хараахан гарсангүй.
Аргентин довтлогч 3 долоо хоногийн өмнө “Севилья”-гийн эсрэг тоглож байхдаа бэртсэн юм. Испани дасгалжуулагч Эрнесто Валверде түүний оронд Франц довтлогч Осман Дэмбэлэг гараанд гаргажээ. Гэвч тоглолтын эхний хагаст гоол орсонгүй. Харин 2-р үеийн төгсгөлд Дэмбэлэг сэлгэн талбайд орж ирсэн Бразил довтлогч Малком 83 дахь минутад тооны харьцааг нээсэн байна.
Энэ зун Францын “Бордо” клубээс “Барселона”-д ирсэн 21 настай довтлогч энэ улиралд ердөө 3 тоглолтод л оролцоод байсан билээ. Гэхдээ түүний гоолоос хэдхэн минутын дараа “Интер”-ийн Мауро Икарди тоог тэнцүүлснээр хоёр баг оноо хуваасан байна. “Барселона” хэдийгээр тус тоглолтод тэнцсэн ч хасагдах шатанд үлдэх болзлоо биелүүлжээ.
Интер Милан 1:1 Барселона (Аваргуудын Лиг, Жузеппе Меацца, 70,915 үзэгч)
Гоол: Малком 83’, Икарди 87’
Гарааны бүрэлдэхүүн:
Интер Милан (4-2-3-1): Ханданович; Врсалько, Де Врей, Шкриньяр, Асамоа; Весино, Брозович (Мартинес 85); Политано (Кандрева 81), Найнгголан (Валеро 63), Перишич; Икарди
Барселона (4-3-3): Тер Штеген; Роберто, Пике, Лангле, Альба; Артур (Видаль 74), Бүскетс, Ракитич; Коутиньо, Дэмбэлэ (Малком 81), Суарес
Бусад тоглолтуудын үр дүн:
Монако (Франц) 0:4 Брюгге (Бельги)
Атлетико (Испани) 2:0 Боруссиа Дортмунд (Герман)
Тоттенхэм (Англи) 2:1 Эйндховен (Нидерланд)
Црвена Звезда (Серби) 2:0 Ливерпүүл (Англи)
Наполи (Итали) 1:1 ПСЖ (Франц)
Порту (Португал) 4:1 Локомотив (ОХУ)
Шальке (Герман) 2:0 Галатасарай (Турк)