Монголбанкнаас санаачлан, эртний эдлэл, монголчуудын эд өлгийн соёлын дурсгалыг судлагч, цуглуулагч Ц.Батсайхантай хамтран бүтээсэн "Монголын их эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дусргалын зоос” гурван цуврал түүхийн бүтээлийг уншигчдын гарт хүргэж байна.
Эдгээр номонд Монголын Их Эзэнт улсын үеэс өнөөг хүртэлх монголчуудын төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийн тухай өгүүлсэн бөгөөд түүхэн он дарааллаар нь холбогдох гэрэл зураг, түүхий эд өлгийн зүйлсийн хамт баримтат эх сурвалжид үндэслэн бүтээжээ.
Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага, Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан бүтээж буй уг боть нь монголчуудын уламжлал, соёлын талаар шинэ сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээлэл өгөхийн сацуу Монголын түүх соёлыг судлах, хамгаалах, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулахад зориулагдаж байна.
Дөнгөж хэвлэгдсэн ботийг Монголбанкны зүгээс хүлээн авч, ном бүтээсэн уран бүтээлчдэд талархал илэрхийллээ.
Эх сурвалж: Монгол банк