Өнөөдрийн ээлжит бус чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хэлэлцэж, чуулганд оролцсон гишүүдийн 86 хувь нь гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрт хандан дараах үгийг хэлсэн юм.
-Засгийн газрын гишүүн байсан хүний тухай, УИХ-ын 64 гишүүний нэгнийх нь тухай ярьж байхад Ерөнхий сайд чуулганд суугаад сонсох ёстой байсан болов уу гэж бодож байна. Ерөнхий сайд орж ирсэнгүй. Сүүлийн үед төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас УИХ-ыг тараах тухай асуудлыг турхирдаг боллоо.
Үндсэн хуулийн бус аргаар УИХ-ыг тараах гэж байгаа бол үүрэгт ажлаа өгөөд тэр ажилдаа ханцуй шамлаад орох ёстой байх
Өчигдөр УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд энэ асуудлыг хэлсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үндсэн хуулийн 41-р зүйлд Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-д хариуцна, 41.2-т Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана гэж заасан.
Гэтэл өнөөдөр УИХ-д ажлаа тайлагнах ёстой, төрийн хуулийг биелүүлэх тухай асуудлыг УИХ, ард түмний өмнө хариуцах ёстой хүн төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэх маягийн мэдэгдэл хийгээд сууж байна гэдэг боломгүй. Үндсэн хуулийн бус аргаар УИХ-ыг тараах гэж байгаа бол үүрэгт ажлаа өгөөд тэр ажилдаа ханцуй шамлаад орох ёстой байх. Аль эсвэл Үндсэн хуульдаа захирагдаж, Засгийн газраа зөв удирдаж, ажлаа хийх ёстой гэж бодож байна. Бид ийм зах замбараагүй байж болохгүй.
Монголын төр өнөөдөр амаргүй, хүнд хэцүү сорилтын өмнө тулгараад байгаа энэ үед төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гэж нэрлэгддэг эдгээр хүн хоёр нь дотроосоо УИХ-ыг тараана, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх тухай асуудлыг ард түмэнд турхираад сууж байна гэдэг Үндсэн хууль зөрчих асуудлыг өөрийн биеэр үлгэрлэж байна гэж үзэх үндэс байна. Бид энэ асуудалд дуугүй сууж болохгүй. Бид муу ч сайн ч ямар ч бай одоо мөрдөгдөж Үндсэн хуульд захирагдаж, төрийн өмнө, олон түмний өмнө ажлаа хариуцаж хийх үүрэгтэй гэдгийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрт хандаж, хаяглаж хэлмээр байна. Ийм бусармаг үйлдэл дахин, дахин ярьж болохгүй. УИХ-ыг тараах эрх Үндсэн хуулиар зөвхөн өөрт нь бий.
Ямар нэгэн байдлаар улс төртэй хутгалдуулаад байгаа учраас шийдвэр гаргахад хүндрэлтэй байдал үүсдэг
Үнэхээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэвэл гуравны хоёроороо шийдээд дахин сонгууль явуулж болно. Энэ асуудлыг цааш цаашдаа бодоосой билээ гэж хэлмээр байна. УИХ-ын гишүүддээ хандаж хэлэхэд хүн бүр ёс зүйтэй, зарчимтай, хуулиа сахидаг байя, тэгээд хууль биелүүлэхийг хүнээс шаардъя гэсэн юм.
Мөн өнгөрсөн хоёр долоо хоногийн турш олны анхаарлын төвд байгаа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэргийн талаар “Хууль хяналтын байгууллагууд шүүх, цагдаа, прокурор, тагнуул гээд хөндлөнгөөс нөлөөлдөг улс төрийн, албан тушаалтны нөлөөллийг үгүй хийхэд бид анхаарлаа хандуулах ёстой.
Ний нуугүй хэлэхэд гээндээ ч гоондоо ч гэдэг шиг өнөөдөр ямар нэгэн байдлаар улс төртэй хутгалдуулаад байгаа учраас шийдвэр гаргахад хүндрэлтэй байдал үүсдэг гэж би хувьдаа боддог. Тийм учраас үнэхээр ёс зүйтэй байя гэвэл бид нэгдүгээрт өөрсдөө ёс зүйтэй байх ёстой, хоёрдугаарт өөрсдөө хуулийг сахидаг байж, хуулийнхнаас хуулийг ягштал биелүүлэхийг шаардаж байх үүрэгтэй гэж ойлгож байна. Ингэж чадвал хууль хүчний байгууллагууд шударга ажиллах суурь нь болох болов уу гэж бодож сууна” гэсэн юм.