Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн боксын 5 холбооны дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Флойд Мэйвэдэр, Японы кикбоксын залуу од Тэншин Насүкава нарын тулааны тов гараад байсан билээ. Гэвч өчигдөр буюу 11-р сарын 07-ны өдөр Мэйвэдэр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ тулаан болохгүй гэдгийг мэдэгджээ. Тэр ч бүү хэл өрсөлдөгчийнхөө талаар юу ч мэдэхгүй гэсэн байна.
Филиппиний боксчин Мэнни Пакьяо, эсвэл холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов нарын аль нэгтэй тулалдаж магадгүй
Тус тулаан шинэ оны босгон дээр буюу 12-р сарын 31-ны өдөр Японы Сайтама хотод болох байсан билээ. 41 настай Мэйвэдэр эхэндээ тус тулааныг телевизээр шууд дамжуулахгүй гэж бодсон гэнэ. Тэрээр Тэншин Насүкаватай албан ёсны тулаан хийх ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй аж. Угтаа бол 9 минутаар 3 раундын тулаан хийхийг “Rizin Fighting Federation” хүсчээ.
Карьертаа нийт 50 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй Мэйвэдэр өнгөрсөн оны 8-р сард холимог тулааны од Конор МакГрегорыг буулгаж авснаас хойш албан ёсны тулаан хийж амжаагүй байгаа. Сүүлийн үед түүнийг Филиппиний боксчин Мэнни Пакьяо, эсвэл холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов нарын аль нэгтэй тулалдаж магадгүй гэсэн мэдээллүүд гараад байгаа билээ.
А.Одбаяр