Өнгөрсөн шөнө Европын шилдэг багуудын оролцдог Аваргуудын лигийн дөрөв дүгээр тойргийн сүүлийн найман тоглолт болж өнгөрлөө.
Дэлхий нийтийн анхаарлын төвд ‘H’ хэсгийн Манчестер Юнайтед болон Ювэнтусын хариу тоглолт байлаа. Өмнөх тойрогт нь Ювэнтус өрсөлдөгчийнхөө талбай дээр Паула Дибалагийн оруулсан цорын ганц гоолоор хожил байгуулаад байсан билээ.
Энэ удаа Ювэнтус талбай дээрээ улаан чөтгөрүүдийг хүлээж авсан ба Ювэнтус хожвол хэсгээ тэргүүлж шилдэг 16-д шалгарах боломжтой байсан юм.
Тоглолтын эхний гоолыг хуучин багийнхаа эсрэг Криштиану Роналду 65 дахь минутад оруулсан юм. Энэ нь түүний энэ улирлын аваргуудын лигт оруулж байгаа анхны гоол байлаа.
Гэхдээ тоглолтын 86 дахь минутад Манчестерын хагас хамгаалагч Испани залуу Хуан Мата гоолдож тоог тэнцүүлсэн бол тоглолтын 90 дахь буюу хамгийн сүүлчийн минутад Алеч Сандро өөрийн хаалганд гоол оруулж Ювэнтус харамсалтайгаар ялагдсан бол Жозе Моуриньогоор удирдуулсан Английн Манчестер Юнайтед чухал нэгэн хожлыг байгуулж долоо оноотойгоор хүснэгтийн хоёр дугаар байранд бичигдэж эхэллээ.
Ювэнтус клубийн хувьд хожигдсон ч есөн оноотойгоор хэсгээ тэргүүлсэн хэвээрээ байна.
Эх сурвалж: BCC
Сэтгүүлч: Л. Тулга