АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогод үнэлгээ өгөх сонгууль гэж тооцогдож байгаа завсрын сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байна. АНУ-д хоёр жил тутамд явагддаг завсрын сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд Найрамдах нам Сенатын танхимд давуу байр сууриа хадгалж үлдлээ.
Харин Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болж чадсан байна.Урьдчилсан дүнгээр Сенатын танхимын 100 суудлын 51-ийг нь эрх баригч Бүгд Найрамдах нам, харин 44-ийг нь сөрөг хүчин Ардчилсан нам аваад байна. Тус танхимын 100 суудлын 35 дээр нь сонгууль явагдаад байгаа юм. Төлөөлөгчдийн танхимын 435 суудал 100 хувь шинээр сонгогдож байгаагаас Бүгд Найрамдах нам 190 суудал, Ардчилсан нам 210 суудал авчээ. Энэхүү сонгуулиар АНУ-ын 50 мужийн 36-ынх нь захирагчийг сонгоно. Одоогийн байдлаар 25 мужийн захирагчийн суудал Бүгд Найрамдах намд, харин 20 мужийнх Ардчилсан намд очоод байна.
50 жилийн хамгийн өндөр ирцтэй сонгуульд тооцогдож байна
Америкчууд Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанд ямар үнэлгээ өгөхийг харуулах энэхүү сонгуулийн ирц өндөр байгааг албаныхан мэдээлж байна. Урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо 40 сая хүрчээ. Энэ үзүүлэлт дөрвөн жилийн өмнөх сонгуулиар 27 саяар хэмжигдэж байсан юм. Энэ утгаараа сүүлийн 50 жилийн хамгийн өндөр ирцтэй сонгуульд тооцогдож байна.
Дональд Трампын рейтинг 44 хувьтай буюу өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийхаас дутахааргүй байгааг ажиглагчид онцоллоо. Мөн санал өгч байгаа иргэдийн гуравны хоёр нь саналд нь Ерөнхийлөгч Дональд Трампын нөлөө байсан гэж хариулсан гэсэн дүнг “CNN"-ийн хийсэн судалгаа харуулжээ. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын нөлөө их байгаагийн улмаас иргэдийн сонгуульд оролцох сонирхол, идэвх нэмэгдсэн байна гэдгийг ажиглагчид онцолж байна.
Энэ удаагийн сонгууль урьд өмнөх сонгуулиудаас өргөн цар хүрээг хамарч байна. Хэдийгээр Төлөөлөгчдийн танхимд оролцоо нь буурсан ч Дональд Трампын нам Сенатын танхимд олонх хэвээр үлдсэн төдийгүй гишүүдийн тоо нь нэмэгджээ. Энэ нь Дональд Трамп Холбооны шүүгч болон агентлагийн албанд өөрийн хүмүүсээ томилох боломжийг олгож байгаа гэдгийг шинжээчид онцолж байна.
Бүгд найрамдахчууд танил тал, шударга бус өрсөлдөөн, авлигын соёлыг түгээдэг нам
Өөрөөр хэлбэл 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн шалгалтын эсрэг өөрийн засаг захиргаагаа хамгаалах боломж түүнд бүрдэж байна. Гэхдээ Бүгд Найрамдах намынхан хууль батлахын тулд Ардчилсан намынхантай хамтарч ажиллах шаардлагатай болж байгаа аж. Ерөнхийдөө Ардчилсан нам Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогод нөлөөлөх боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл Ираны хэлэлцээрт эргэн нэгдэж, Парисын гэрээний талаар Засгийн газрын байр суурийг өөрчилж чадахгүй. Харин авлига хээл хахуулийн талд хяналт шалгалтаа нэмэх боломж бүрдэж байгаа юм байна.
Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Ненси Пелоси “Бид энэ өдөр түүхэн ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Энэ бол Ардчилсан намын ялалт бус, АНУ-ын ард түмний ялалт байх болно. Одоо бид Бүгд Найрамдах болон Ардчилсан намын ашиг сонирхлын ялгаа ямар байдгийг тодоор харуулна. Вашингтоныг АНУ-ын ард түмний төлөө ажилладаг газар болгохын тулд авилгаас цэвэрлэнэ. Бүгд найрамдахчууд танил тал, шударга бус өрсөлдөөн, авлигын соёлыг түгээдэг нам. Тэд эрх мэдлийг аваад эрүүл мэндийн халамжийн шинэчлэлийг хойш тавиад баян чинээлэг бүлгийнхэнд зориулсан татварын бодлого явуулсныг бид харсан. Одоо харин Ардчилсан намынхан бид Конгрессыг нээлттэй, ил тод, америк иргэдийн төлөө ажилладаг болгоно” гэж мэдэгдлээ.
М.Золбоо