TRQ: "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн өмнөөс хийсэн санхүүжилт IX/30-ны байдлаар нэг тэрбум ам.доллар

BloombergTV.mn

2018-11-08 13:40 GMT+8

2011 онд байгуулсан "Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ"-нд заасны дагуу “Turquoise Hill Resources” компани хувьцааны хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчийн өр хэлбэрээр “Оюу Толгой” төсөлд шаардлагатай бэлэн мөнгөний санхүүжилт хийсэн байдаг.

Энэ дагуу ногдол ашиг тарааж эхлэхээс өмнө хувь нийлүүлэгч талын өр хэлбэрээр хийсэн санхүүжилтийг хүүтэй нь бүрэн эргүүлэн төлөх шаардлагатай юм байна.

Есдүгээр сарын 30-ны байдлаар “Оюу Толгой”-ийн хувь нийлүүлэгчийн зээл дэх баланс 4.7 тэрбум ам.доллар болжээ. Үүнд 0.6 тэрбум ам.долларын хүүгийн төлбөр багтаж байгаа юм байна. Харин хувьцааны санхүүжилт хэлбэрээр “Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа "Эрдэнэс Оюу Толгой" компанийн өмнөөс хийсэн санхүүжилтийн хэмжээ есдүгээр сарын 30-ны байдлаар нэг тэрбум ам.долларт хүрсэн талаар “Turquoise Hill Resources”-ийн санхүүгийн тайланд дурдсан байна.

“Rio Tinto” группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Төслийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар "Turquoise Hill Resources" компаниас "Оюу Толгой" төслийг хөгжүүлэхээр авсан зээлийнхээ хүүг бууруулах хүсэлт удаа дараа тавьсан. Хүүг бууруулахын тулд эхлээд төслийн эрсдэлийг багасгах ёстой. Иймээс Засгийн газартай төслийн эрсдэлийг бууруулах гэж юуг хэлэх вэ, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ажиллаж байна" гэж дурджээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчидтай "Зээлийн хүүг бууруулах талд зарчмын тохиролцоонд хүрсэн" гэж өмнө нь мэдээлж байв. Мөн "Монголын талын өгөөж хүртэх хугацааг наашлуулах талаар яриа хэлэлцээ хийж байгаа" гэсэн юм.

Т.Элиса

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3311 санал өгсөн байна.

Дээшээ