Хүнсний салбарын FoodEx Mongolia 2018 олон улсын үзэсгэлэн Хүннү Молл худалдааны төвд өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэнд манай үндэсний үйлдвэрлэгчдээс гадна Англи, Япон, Тайландын хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Тус үзэсгэлэн Монголын хүнсний зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэн, худалдан авагчид, хүнсний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, үйлчилгээний салбарынханд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, бизнесийн шинэ харилцаа тогтоох маркетингийн нэгдсэн орчин бөгөөд зах зээлийн орчин үеийн чиг хандлага, технологийн хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцох, хамтдаа хөгжих боломж олгох хүнсний салбарын хамгийн чухал арга хэмжээ юм.
Үзэсгэлэнд үндэсний томоохон үйлдвэрлэгч Витафит групп, Blue Mon групп, Хүнс тастер ХХК, Ганга түшээ ХХК, CRM ХХК, Fine Cheese ХХК, Их Британийн Элчин Сайдын Яамны худалдааны хэлтэс гэх мэтчилэн байгууллагууд оролцон өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Foodex Mongolia олон улсын хүнсний үзэсгэлэн энэ онд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон явагдана.
Үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, 2011 онд энэ компани анх Майнинг Монголиа үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан. Уул уурхайн салбарт олсон амжилтаа хүнсний салбарт оруулж ирж буй нь том амжилт болж байна. Үндэсний бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах том суваг болж байна. Анхны экспо-д оролцож буй бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд гарах зам эндээс эхэлнэ гэж итгэж байна. Та бүхний ажилд амжилт хүсье гэв.