Хүнсний салбарын FoodEx Mongolia 2018 олон улсын үзэсгэлэн Хүннү Молл худалдааны төвд өчигдөр эхэллээ. Үзэсгэлэнд манай үндэсний үйлдвэрлэгчдээс гадна Англи, Япон, Тайландын хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Тус үзэсгэлэн Монголын хүнсний зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийг нэгэн нэгтгэн, худалдан авагчид, хүнсний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, үйлчилгээний салбарынханд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, бизнесийн шинэ харилцаа тогтоох маркетингийн нэгдсэн орчинг бүрдүлж буй юм.
Үзэсгэлэнд үндэсний томоохон үйлдвэрлэгч Витафит групп, Blue Mon групп, Хүнс тастер ХХК, Ганга түшээ ХХК, CRM ХХК, Fine Cheese ХХК, Их Британийн Элчин Сайдын Яамны худалдааны хэлтэс гэх мэтчилэн байгууллагууд оролцон өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Foodex Mongolia олон улсын хүнсний үзэсгэлэн энэ онд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон явагдана.
Та Хүннү Моллыг зорин очиж, амталгаат худалдаанд оролцоорой.