БНСУ-ын ЭСЯ-ны урилгаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлсөн сэтгүүлчид тус улсын Сөүл хотноо тав хоног ажиллалаа.
Эн үеэр Монголын сэтгүүлчид БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн газрын III хэлтсийн дарга, На Юун-үктэй уулзаж цөөн асуултад хариу авсан юм.
-Та Зүүн хойд Ази, тэр дундаа Монголыг хариуцсан хүн. Манай хоёр улсын өнөөгийн харилцааг та хэрхэн дүгнэх вэ?
-Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрөгч 2017 оны тавдугаар сард тангараг өргөж, ажилдаа орсон. Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн засаглалын үед хоёр улсын харилцаа улстөрийн тавцанд идэвхтэй өрнөж байна.
Ерөнхийлөгч болсныхоо дараахан Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байсан. Энэ жилийн Владивостокын уулзалтад мөн манай улсын Ерөнхий сайдтай Х.Баттулга Ерөнхийлөгч уулзсан. Өнгөрсөн нэгдүгээр сард У.Хүрэлсүх Ерөнхий сайд БНСУ-д айлчилсан.
Мөн Х.Баттулга Ерөнхийлөгч ирэх жил БНСУ-д албан айлчлал хийх болов уу. Манай Мүн Жэ Ин Ерөнхийлөгч сонгуульт таван жилийн хугацаандаа Монгол Улсад айлчлах байх гэж бодож байна. Манай хоёр улс одоогоор Иж бүрэн түншлэлийн харилцаатай байгаа. Харилцааны дараагийн шат нь Стратегийн хамтын ажиллагаа байдаг. 2020 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Энэ ойг тохиолдуулаад хоёр улсын харилцааг стратегрийн түншийн харилцаанд дэвшүүлье гэж яригдаж байна.
Монгол Солонгосын хооронд бодит харилцаан дээр хөгжүүлэх боломж, бололцоо их байдаг ч бүрэн дүрэн ашиглаж чадахгүй байна уу даа гэж харагддаг.
-Ашиглахгүй байгаа нөөц бололцоо гэдэгт та юуг хамруулж байна вэ?
-Стратегийн түншлэлд шилжвэл улстөрийн түвшинд хоёр улсын Гадаад харилцааны яамд стратегийн хэлэлцээрүүд хийх суваг байгуулагдах болов уу. Жишээ нь, Монгол Улс Японтой стратегийн түнш болсноор эдийн засгийн хэлэлцээр байгуулсан. Ийм хэлэлцээрийг манай тал Монгол Улстай хийхийг хүсч байгаа. Гэвч эдийн засгийн харилцааны хэлтсээс “хэрэгжүүлэхэд арай эрт биш үү” гэсэн тээнэгэлзсэн байдалтай байна.
Монгол Улс арвин баялагтай, БНСУ технологийн өндөр хөгжилтэй. Энэ хоёрыг нийлүүлбэл харилцан бие биеэ нөхсөн ихээхэн боломж байна гэж үзэж байна. Гэтэл энэ боломжийг төдийлөн ашиглаж чадахгүй байгаа юм болов уу. Одоогоор БНСУ-ын хөрөнгө оруулалт, техник технологийг нэвтрүүлж байгаа хангалттай туршлага алга байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр явагдаад эхэлбэл 2020 онд 30 жилийн ойн дээр нэлээн ахицтай алхам болох болов уу.
-Эдийн засгийн харилцаа үүсгэхэд учирч буй саад бэрхшээл нь юу гэж та бодож байна?
-Монгол Улс БНСУ-тай гуравдагч хөршийн бодлогоор харилцаж байгаа гэж ойлгодог. Монголын зах зээлийг сонирхсон томоохон корпорациуд хөрөнгө оруулалтын тогтвортой орчин байхгүй гэсэн шалтгаанаар сонирхлоосоо буцсан тохиолдол цөөнгүй бий. Нэг том жишээ нь, “Шинэ төмөр зам” төслийн Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсон” компанийн асуудал байна. Тийм учир тогтвортой хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг бүрдүүлээд өгвөл БНСУ-ын томоохон компаниуд монголд хөрөнгө оруулалт хийх байх гэж бодож байна.
-Манай улс БНАСАУ-тай дипломат харилцаатай цөөн орны нэг. Солонгосын хойгийн аюулгүй байдалтай холбоотой өрнөх томоохон үйл явдал ойрын үед тохиох уу?
-Сүүлийн үед Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа идэвхжиж, төрийн тэргүүд нь удаа дараа уулзалт хийлээ. Солонгосын хойгийн аюулгүй байдлыг тогтворжуулах гэдэг нь маш чухал сэдэв болоод байна.
Монгол Улсын засгийн газар Солонгосын хойгийн аюулгүй байдалд анхаарал тавьж, тусалж дэмждэг улс. Арваннэгдүгээр сард БНСУ-ын засгийн газраас Зүүн хойд Азийн аюулгүй байдлын хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд энд танай улсаас төлөөлөгч оролцоно.
-БНХАУ-аас санаачилсан “Нэг зам, нэг бүс” хөтөлбөрт танай улсын оролцоо байх уу?
-“Нэг бүс, нэг зам” хөтөлбөртэй төстэй “Шинэ Умардын бодлого” гэж хөтөлбөрийг манай улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Мөн “Зүүн хойд азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Монгол, Солонгос хоёр улс дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад хамтарч ажиллах боломж өргөн байна.
-Ярилцсанд баярлалаа.