-Чихрийн шижингээс сэргийлэх өдөрлөг 11-р сарын 14-нд УНТЭ-т болно-
Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэдэг. Уг өдрийг 2018-2019 онд дэлхий нийтээр “Чихрийн шижин ба гэр бүл” уриан дор тэмдэглэх гэж байна. Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнөө эрт илрүүлэх талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно.
УНТЭ-т чихрийн шижин өвчнөө оношлуулах, эмчийн зөвлөгөө авах зэрэг асуудлаар жилд 12 мянган хүн ханддаг бол 2500-3000 хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Халдварт бус энэ өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэхийн зэрэгцээ нүдний хараа муудах, сохрох, хөлний шархлаа, бөөрний дутагдалд орох зэрэг хүндрэлүүд гарах нь ихэсжээ. Иймд өвчнөө эрт илрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлд нь ийм өвчтэй хүн байгаа бол анхаарал халамж, асаргаа сувилгаа шаардлагатайг тус эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын тасгийн эмч С.Янжмаа анхааруулав.
Манай улсад жилд 2400 хүн чихрийн шижингээр шинээр оношлогдож, үүний 10 хувь нь нас бардаг. Улсын хэмжээнд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цус харвалт өвчнөөр жилдээ 5500 хүн нас барж байгаагийн тал хувь нь чихрийн шижин өвчтэй байна.
35-аас дээш насныхан чихрийн шижингээр өвчлөх эрсдэл нэмэгддэг тул Эрүүл мэндийн даатгалаар 35-аас дээш насныхан жилд нэг удаа чихрийн шижингээс сэргийлэх үзлэгт хамруулах багц үйлчилгээ байдаг.
Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв ТББ-ын тэргүүн, АШУҮИС-ийн доктор, профессор Х.Алтайсайхан, ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 6.9 хувь нь чихрийн шижин өвчтэй гэсэн дүн гарсан. Энэ судалгаанаас харахад манай улсад 20-79 насны 100 мянган хүн чихрийн шижингээр өвчилсөн бөгөөд үүний 30 мянга орчим нь оношлогдсон. Үлдсэн 70 мянган хүн оношлогдоогүй явна.
Монгол хүний дундаж наслалт 78 бол чихрийн шижинтэй хүнийх 55 байна. Чихрийн шижингийн үед хэрэглэдэг Инсулин тариа болон цусан дахь сахар хэмждэг нэг удаагийн оношлуурын өртөг өндөр. Өртөг өндөртэй эмчилгээ шаарддаг өвчин тул манайх шиг хөгжиж буй орнуудад өвчтэй хүн өрхийн орлогынхоо дийлэнх хувийг эмчилгээндээ зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тийм учраас улсын төсвөөс чихрийн шижингийн инсулин эмчилгээг улсаас үнэ төлбөргүй хийж, энэ эмчилгээнд жилд 2-3 тэрбум төгрөг зарцуулдаг.
Мөн чихрийн шижингийн үед хэрэглэдэг сахар бууруулах үйлчилгээтэй эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Чихрийн шижин өвчний шинж тэмдэг далд явагддаг бөгөөд:
- Хатиг буглаа шавж, эдгэрэлт удаашрах
- Нүдний хараа муудах, сохрох
- Бөөрний дутагдалд орох
- Хөл тайруулах эрсдэл өндөртэй. Танай гэр бүлд ийм эрсдэлтэй хүн байвал урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, яаралтай мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор Д.Нарантуяа, Жингийн илүүдэл бол эрсдэл, таргалалт нь өвчин юм. Таргалалт нь чихрийн шижин болон зүрх судасны өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Манай улсын хувьд 6-11 насны хүүхдүүд жингийн илүүдэл ихтэй байгаа нь чихрийн шижингээр өвчлөх нэгдүгээр шалтгаан болж байна.
35-аас дээш насныхан чихрийн шижингээр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тийм учраас эрүүл мэндийн даатгалаар 35-аас дээш насныхан жилд нэг удаа чихрийн шижингээс сэргийлэх үзлэгт хамруулах багц үйлчилгээ байдаг. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэд жилдээ нэг удаа эрт илрүүлэх үзлэгт хамрагдах шаардлагатай хэмээн зөвлөв.