Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр дараах мэдэгдлийг гаргажээ.
Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2016 оны аравдугаар сард санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа 332 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна.
Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагааны орлого, цэвэр болон хуримтлагдсан ашиг, хууль ёсны бусад орлогоор нэмэгдүүлдэг. Аливаа зээлийн эх үүсвэр, тэр дундаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд банк бус санхүүгийн үйл ажиллагаа, бизнесийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээ, мэдээллийг санаатайгаар тараахгүй байхыг анхааруулж байна.
Манай улсад СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан 542 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа аж.