АНУ-ын Калифорни муж улсын нутаг дэвсгэрт дэгдсэн гал түймрийн улмаас 31 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болсон тухай албаны хүмүүс мэдээлжээ.
Калифорнийн хойд хэсэгт 29 хүн, өмнөд хэсэгт Малибу эргийн дагуу хоёр хүн амиа алдсан байна. 250,000 гаруй иргэнийг хүчээр нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Энэ жил Бельги, Люксмбургийн газар нутгийг нийлүүлснээс илүү хэмжээг хамарсан гал түймэр АНУ-д гарсан байна.
Калифорнийн захирагч Жерри Браун салхины хүч нэмэгдэн түймэр тэлж буйтай холбоотой ерөнхийлөгч Доналд Трампыг гамшгийн онцгой байдал зарлаж, яаралтын тусламжийн хөрөнгө, мөнгө зарцуулах хүсэлт тавьжээ. Харин Доналд Трамп гал түймэр гарсанд ойн менежмент буруутай гэж үзэн санхүүжилтыг зогсооно хэмээн сүрдүүлсэн байна. Тэрбээр ням гарагт твиттер хуудсандаа “Ойн менежментийг цогцоор хэрэгжүүлснээр бид Калифорнид байнга дэгддэг гал түймрийг зогсоож чадна. Ухаантай ажиллах хэрэгтэй” хэмээн бичсэн байна.
Салхины хүч нэмэгдэж буйтай холбоотойгоор Калифорнид гарсан гал түймэр хурдан хугацаанд тэлж, илүү их хохирол учрах төлөвтэй байгаа тухай эрх баригчид анхааруулжээ. Уг гал түймэр пүрэв гарагт дэгдэж эхэлсэн аж.