Өнөөдөр улс оронд болон дэлхий дахинд өрнөсөн онцлох таван үйл явдлыг хүргэж байна.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ч.Улаанаас энэ талаар тодруулахад "Хурал дуусаагүй байна. Асуудлаа ярьж дуусаагүй байна" гэж товч хариулав.
Энэ асуудлаарх МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр албан ёсоор гараагүй бөгөөд Удирдах зөвлөл 16.00 цагийн орчимд түр завсарлаж, 18.00 цагт үргэлжлэн хуралдана гэсэн мэдээлэл байна.
-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж, ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлагаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлснээ мэдэгдэв.
Тэрбээр, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн бухимдлыг төрүүлж, намжихгүй байна. УИХ, Засгийн газар, намын түвшинд ямар ч бодитой арга хэмжээ авч чадахгүй байна. Яагаад ЖДҮ-ийн асуудлыг ярихгүй, асуудалд нам өөрийн дуу хоолойг гаргахгүй байна вэ" хэмээн намын удирдлагуудад шүүмжлэлтэй хандлаа.
-Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэдэг. Уг өдрийг 2018-2019 онд дэлхий нийтээр “Чихрийн шижин ба гэр бүл” уриан дор тэмдэглэх бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнөө эрт илрүүлэх талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно.
УНТЭ-т чихрийн шижин өвчнөө оношлуулах, эмчийн зөвлөгөө авах зэрэг асуудлаар жилд 12 мянган хүн ханддаг бол 2500-3000 хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Халдварт бус энэ өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэхийн зэрэгцээ нүдний хараа муудах, сохрох, хөлний шархлаа, бөөрний дутагдалд орох зэрэг хүндрэлүүд гарах нь ихэсжээ. Иймд өвчнөө эрт илрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлд нь ийм өвчтэй хүн байгаа бол анхаарал халамж, асаргаа сувилгаа шаардлагатайг тус эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын тасгийн эмч С.Янжмаа анхааруулав.
-С.Зоригийн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Түүний ээж Л.Жавзмаа "Би саяхан хүүтэйгээ уулзсан. Миний хүүг хориход "Энэ хэргийг хүлээ. Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно гэж дарамталж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн" гэв. С.Зоригийг хөнөөсөн хоёр хүн байсан гэж байсан бол одоо дөрөв болгоод байна. Шүүх хуралд бид олон хүсэлт тавьсан. Хяналт тавьж өгөөч, хүн хэлмэгдүүллээ" хэмээн хэлж байсан гэлээ.
-Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн өчигдөр Францын нийслэл Парис хотод боллоо. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Германы канцлер Ангела Меркел болон бусад улс орнуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд нар дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, дайны үеэр амиа алдсан цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд /1914-1918 он/ 9.7 сая цэрэг, 10 сая иргэн амиа алдсан юм.
Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 20 минутын турш илтгэл тавьж, улс орнуудыг үндсэрхэг үзлээсээ татгалзахыг уриаллаа.