Австралид төмрийн хүдэр тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч осолдсон байна. Энэ нь долоо хоногийн хугацаанд гарсан хоёр дахь осол болж байгаа юм. “Mineral Resources” болон “Arc Infrastructure”-ийн албан мэдэгдэлд дурдсанаар хүн бэртэж гэмтээгүй байна. Одоогоор осол гарсан замыг хаагаад байгаа ажээ.
Үүнээс өмнө өнгөрсөн даваа гарагт Австралийн баруун хэсэгт “BHP” компанийн төмрийн хүдэр тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарч осолдсон юм. Үүний улмаас төмрийн хүдрийн экспортоор дэлхийд гуравдугаарт бичигддэг “BHP” компани төмөр замын тээвэрлэлтээ зогсоохоос аргагүй нөхцөл үүсжээ.
Гэхдээ “BHP” компанийн төмөр замын тээвэрлэлт бямба гарагт эргээд хэвийн горимд шилжсэн байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулах явц үргэлжилж байгаа ажээ.
Н.Номин-Эрдэнэ