Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-нд болно.
Тэмцээнд 1996 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд өнөө жил арав дахь удаагаа болж байгаа юм. Хөнгөн дөрвөн жингийн ангилалаар болно.
1990-ээд оны дэлхийн нэрт бөх, монголчуудын медалийн буухиаг таслалгүй авч ирсэн гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар 2001 оны Софигийн дэлхийн аварга, 2002 оны Тегераны дэлхийн аваргуудаас мөнгөн медаль хүртсэн юм.
2002 оны дэлхийн цомын хүрэл, мөн оны Бусаны Азийн наадмын аварга, 1998 оны Бангкокийн Азийн наадмын мөнгөн медальтай. Монгол улсын долоон удаагийн аварга гавьяатын нэрэмжит тэмцээнээс өнөө үеийн чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдгүүд төрөн гардаг билээ.
О.Наранбаатар