БНСУ-ын Ерөнхийлөгч нарын түүхийг харуулсан, хоёр давхар авсаархан байшинд ороод гарахдаа солонгосын иргэд эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийнхээ төлөө цуцашгүйгээр тэмцэж ирснийг бүрнээ ойлгох аж.
Энэ байшин нь хамгаалагчдын байр байсныг И Мён Бак Ерөнхийлөгч 2010 оны зургаадугаар сард болиулж, үзэсгэлэнгийн танхим болгосноор жуулчдад хаалгаа нээжээ. Энэ музейгээс Ерөнхийлөгчийн ажлын өрөө нь ямар байдгийг ч харах боломжтой.
Ингээд музейн үзмэртэй холбоотой БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллийг хүргэе.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар 1948 оны наймдугаар сарын 15-ны өдөр байгуулагджээ. БНСУ түүхэндээ 19 удаагийн сонгуулиар 12 Ерөнхийлөгчтэй. Одоогоор тус улсын Ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин ажиллаж байна. Харин түүний өмнөх хоёр Ерөнхийлөгч хоёул авлигын хэргээр олон жилийн ял аван хоригдож байгаа юм.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн туслах, зөвлөхөөр нь 42 хүн ажилладаг байна. Музей нь Ерөнхийлөгч нарынх нь талаар мэт боловч үнэн хэрэгтээ ард түмэн нь Ерөнхийлөгч нь хэн байхыг шийддэг, ардчиллын үнэт зүйлс болох хэвлэн нийтлэх, үг хэлэх зэрэг голлох эрхүүдэд нь халдах үед хэрхэн тэмцдэг талаар Ерөнхийлөгчдөө танилцуулахын зэрэгцээ тайлбарлан ойлгуулах аж.
1. БНСУ-ын анхны Ерөнхийлөгч И Сан Ман /1875-1965/.
1960 оны дөрөвдүгээр сарын 19-нд жагсаал болсон талаар музейн эхний хэсэгт тэмдэглэжээ.
Солонгосын анхны Ерөнхийлөгч И Сан Ман хууль бусаар төрийн эрх барьж байна хэмээн ард түмэн эсэргүүцжээ. И Сан Ман Ерөнхийлөгч 1948-1960 оны хооронд 12 жил төрийн эрх барьсан юм. Тэрээр БНСУ болон БНАСАУ-ын хоорондын “Солонгосын дайн”-ыг эхлүүлсэн. Мөн олон мянган хүнийг шүүхийн тогтоолгүйгээр хороосон хэрэгт буруутгагджээ.
Түүнийг хууль бусаар төрийн эрх барьж байна хэмээн эсэргүүцсэн иргэдийн тэмцлийн үр дүнд тэрээр сайн дураараа Ерөнхийлөгчийн суудлаасаа буусан байна.
2. Гурав дахь Ерөнхийлөгч Пак Жон Хи /1917-1979/.
Тэрээр цэргийн хүн байсан бөгөөд 1963-1979 оны аравдугаар сар хүртэл 16 жил төрийн эрх барьсан байна. Энэ үед БНСУ-д цэргийн хатуу дэглэм тогтож, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх чөлөөг хорьжээ.
Тэрхүү Ерөнхийлөгчийг бид түүний том охин болох Пак Гён Хи Ерөнхийлөгч байх хугацаандаа авлигын хэрэгт орооцолдож, улмаар 2018 оны дөрөвдүгээр сард 24 жилийн ял авснаар нь сайн мэдэх билээ.
Олон жил үргэлжилсэн цэргийн дэглэмийг эсэргүүцэж 1979 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд томоохон жагсаал болсон юм. Энэхүү жагсаалыг “Пу-Ма-ийн ардчиллын жагсаал” хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Ардчиллын жагсаалын үеэр оюутнууд болон цэргийнхэн тулсан байна. Пусаны төв талбайд 50 мянга орчим хүн цуглаж байжээ. Энэ жагсаалд оролцсон олон хүнийг баривчилж, хороосон байна.
Харин 1979 оны аравдугаар сарын 26-нд Пак Жон Хиг түүний хамгаалагч нь буудан хороожээ. Ингээд арванхоёрдугаар сарын 6-нд сонгууль явуулжээ.
Хэдийгээр тухайн үед ардчилсан сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгодог байсан ч сонгогдсоныхоо дараа хуулиа өөрт ашигтайгаар өөрчлөн засдаг явдал нь иргэдийн уур бухимдлыг ихээр төрүүлж, эсэргүүцэн босоход хүргэдэг байсан хэмээн тайлбарлагч ярьсан юм.
3.Төрийн эргэлтээр тав дахь Ерөнхийлөгч болсон Чон Ду Ван /1931-1996/.
Пак Жон Хи Ерөнхийлөгчийн дараа төрийн эргэлт хийн Ерөнхийлөгч болсон Чон Ду Ван мөн л цэргийн хүн буюу армийн генерал байсан юм. Олон жилийн цэргийн дарангуйллыг эсэргүүцэн боссон Солонгосын иргэд ийнхүү бас л цэргийн хүний “гарт оржээ”. Гэвч дарангуйллыг эсэргүүцсэн иргэдийнх нь тэмцэл зогссонгүй.
1980 оны тавдугаар сарын 18-27-нд “Гванжугийн тэмцэл” хэмээх томоохон тэмцэл, жагсаал болжээ. Жагсаалын гол агуулга нь “цаашид цэргийн дарангуйллыг бид тэвчихгүй” гэж байв.
Жагсаалаар Чоннам их сургуулийн оюутнууд цэргүүдийн эсрэг зогсож, нийт 606 хүн амь насаа алдсан байна. Өөрийнх нь эсрэг жагссан иргэдээ “дарж авсан” Чон Ду Ван 1980-1988 оны хооронд найман жил Ерөнхийлөгч хийжээ. Гэвч энэ найман жилийн хугацаанд ч жагсаал цуглаан тасралтгүй болж байсан гэдэг.
Харин хожмоо Гванжугийн тэмцэл жагсаалын хэргээр 1996 онд Ерөнхийлөгч асан Чон Ду Ван цаазын ял авсан ч Ерөнхийлөгч Ким Ян Сам түүнд өршөөл үзүүлсэн юм.
4.БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон, анхны эмэгтэй бөгөөд 11 дэх Ерөнхийлөгч Пак Гён Хи /1952-/.
2013-2014 онд Форбес сэтгүүлээс “Дэлхийн хүчирхэг 100 эмэгтэй”-н нэгээр тодруулж, “Хүчирхэг 100 хүн”-ий 46-т жагсаж байлаа.
Гэвч 2016 оны арванхоёрдугаар сард тэрээр өөрийн найз Чой Сүн Шил-ийн нөлөөнд автаж, үгээр нь ажилладаг нь батлагдсан юм. Улмаар энэ бүх үйл явдлыг эсэргүүцсэн лаатай жагсаал өрнөлөө.
Үйл явдлын эхэнд Пак Гён Хигийн дотны найз Чой Сон сил-ийн охин их сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр орж, хичээлдээ суудаггүй ч өндөр үнэлгээ авч байсныг илрүүлж, оюутнууд эсэргүүцэн жагссан юм. Улмаар улстөр, авлигал гээд олон зүйл илэрч оюутнуудаар эхэлсэн жагсаал арванхоёрдугаар сарын 3-н гэхэд 2,3 сая хүн нэгэн дор жагсахад хүргэсэн билээ. Жагсаал 2016 оны арваннэгдүгээр сараас 2017 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Энэ жагсаал нь БНСУ-ын түүхэн дэх хамгийн олон хүн оролцсоноороо дээд амжилт тогтоосон. Гэвч, гуравдугаар сард нь болсон жагсаалын үеэр 3 хүн амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна.
Улмаар 2017 оны гуравдугаар сард сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгогдсон юм.