Даваа гарагт Вашингтонд байрладаг Стратегийн болон Олон улсын Судалгааны төв /CSIS/ Хойд Солонгосын пуужингийн байгууламжийн тухай тайланг олон нийтэд дэлгэлээ.
Уг тайлангаас үзэхэд Хойд Солонгос 13-20 байршилд нууцаар пуужингийн баазын үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Энэхүү судалгааг хиймэл дагуулын зураг, Хойд Солонгосоос оргосон хүмүүсийн яриа, засгийн газар, батлан хамгаалах, тагнуулын өгсөн мэдээлэлд үндэслэн гаргажээ.
Хиймэл дагуулын зургаас харахад зэвсэггүй бүсийн ойролцоо ойрын болон дунд тусгалтай пуужингийн туршилтыг явуулж байна.
Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албаныхан тус тайланг авч хэлэлцэхгүй байна. Өмнөд Солонгос болон АНУ-ын тагнуулын албанд Хойд Солонгосын баазуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа бөгөөд бид үүнийг хянадаг хэмээн ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч Ким Еу-Кём мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапурт зургаадугаар сард болсон улзалтаар Хойд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, цөмийн пуужингийн туршилтуудыг хэсэгчлэн зогсоох тал дээр тохиролцоод байсан юм.
Эх сурвалж: Yonhap news, Guardian