Гашуунсухайт-Ганцмодны боомтоор даваа гарагт нүүрс тээврийн 603 автомашин, “Оюу Толгой”-ийн баяжмал ачсан 48 автомашин нэвтэрсэн талаар Гашуунсухайт боомтын захиргаа мэдээллээ.
Мөн боомтын тээвэр хэвийн болж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа гэх мэдээллийг өглөө. Эргэн сануулахад, өнгөрсөн баасан гарагт “Оюу Толгой”-н зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт бүрэн зогссон юм.
Харин бямба гарагаас эргэн сэргэж боомтоор 378 нүүрс тээврийн автомашин, зэсийн баяжмал ачсан 112 автомашин нэвтрэн гарсан байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн боомтоор гарч байгаа автомашины тоо буурах хандлагатай болсон аж.
БНХАУ-ын тал гаалийн бүртгэлийн системдээ шинэчлэл хийж байгаа гэсэн шалтгаанаар ийнхүү урьдчилан мэдэгдээгүй гэнэт зогсоосон гэдгийг Гашуунсухайт боомтын захиргаа мэдээлсэн юм.
Т.Элиса