Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 222 компанийн 28-ынх нь хувьд гадаадын хөрөнгө оруулагчид тус бүр таваас дээш хувийг эзэмшиж байгаа талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Өөрөөр хэлбэл энэ оны есдүгээр сарын эцсийн байдлаар ХК-иудын 12 хувьд нь гадаадын хөрөнгө оруулагчид том хувьцаа эзэмшигч болжээ. Эдгээрээс онцолбол “Heineken Asia Pacific” компани Монголын хөрөнгийн захад хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл АПУ компанийн 25 хувийг эзэмшиж байгаа юм. Мөн АПУ компанийн 14 хувийг “Wit Alliance” эзэмшдэг.
Үүнээс гадна “Говь” компанийн 34 хувийг Японы хөрөнгө оруулалтын “Hide Inter” компани эзэмшиж байна.
Дотоодод гадаадын үнэт цаасны компаниуд үйл ажиллагаа явуулснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн мэдээлж байв. Мөн БНСУ, Японы хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг сонирхох болсныг онцолж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд дотоодын хөрөнгийн захад долоон компани шинээр бүртгүүлж, нэг компани нэмж хувьцаа гаргах замаар 33 тэрбум гаруй төгрөгийг татан төвлөрүүлээд байгаа аж. Үүнээс 10 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид оруулсан талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Б.Дөлгөөнзул