БНХАУ болон Канад улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлэх дээр санал нэгдлээ.
Талууд Бээжин хотноо "Эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээ" арга хэмжээг хамтран зохион байгуулсан байна. Энэ хүрээнд эрчим хүч, сансар судлал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилт тавьжээ. Түүнчлэн БНХАУ-ын талаас хоёр тал худалдааны харилцаагаа бэхжүүлж, нэг талт, протекционист бодлогын эсрэг зогсохыг уриалсан байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Юн “Одоогоор эдийн засгийн даяаршил томоохон сорилтуудтай нүүр тулгараад байна. Улмаар эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай тулгараад байна.
БНХАУ харилцаагаа сайжруулж, Канадтай хамтарч ажиллах болно. Бид нэг талыг барьсан, протекционист бодлогын эсрэг зогсож, зохицуулалтад суурилсан олон талт худалдааны системийг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно” гэж мэдэгдлээ.
Н.Номин-Эрдэнэ