Мерседес багийн Их Британи нисгэгч Льюис Хамилтон энэ жил дахин Дэлхийн аварга болсноор тав дахь удаагаа Формула 1-н цомыг өргөж, Аргентины домогт тамирчин Хуан Мануэл Фанжиотой тэнцэсэн билээ. Тэгвэл өчигдөр Аргентины домогт нисгэгчийн гэр бүлээс Их Британийн сүпер одод нэгэн онцгой бэлгийг гардуулсан байна.
Домогт тамирчны том хүү II-р Хуан Мануэл Фанжио Льюис Хамилтонтой уулзахдаа 1957 онд эцгийнхээ авч байсан аваргын цомыг гардуулсан байна. Энэхүү цом нь Аргентин нисгэгчийн 5 дахь түрүү байсан бөгөөд дараалсан 4 ялалтын сүүлийнх байсан юм. Цомыг ОУАСХ-нд захиалж, тухайн үеийн орц хэмжээгээр хийлгэсэн бөгөөд Льюис Хамилтонд зориулсан үгсийг сийлсэн байжээ.
Харин энэ онцгой бэлгийн хариуд Британи эр өнгөрсөн жил Дэлхийн аварга болохдоо өмсөж уралдсан дуулгаа дурсгал болгон өгчээ.
Г.Баярмөнх