“Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган өнөөдөр болно.
Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна.
Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээ хандлагаар цааш үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо хоёр дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, бизнесийн байгууллага, иргэн бүр ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж, байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай. Үйлдвэрлэл, хэрэглээний “ногоон” хэв загварт шилжихэд бизнесийн байгууллагын оролцоо чухал.
"Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд БОАЖЯ аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны менежментийн систем (БОМС)-ийг нэвтрүүлэх, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнес хөгжүүлэх санал санаачилагыг дэмжиж байна.
Төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган Туушин зочид буудалд болно. Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулах юм. Мөн байгаль орчны удиридлагын тогтолцоог хэрэгжүүлж, амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагууд хуваалцана.
Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнесийн ХӨШҮҮРЭГ” хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцох юм. Энэ чуулганыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.