УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах шийдвэр гаргалаа.
Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал, МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй хэмээн ажлаа өг хэмээсэн.
Энэ асуудлыг өнөөдөр бүлгээр авч хэлэлцээд нууц санал хураалт явуулсан байна. Ингээд нийт 58 гишүүнтэй хуралдсан бүлгийн хуралдааны санал 29/29-өөр тэнцсэн тул дахин санал асуулга явуулсан байна. Хоёр дахь санал хураалтын дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулжээ.
Д.Хаянхярваа өчигдөр өглөө УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт УИХ-ын гишүүний хувиар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн билээ.