“Foodex Mongoia 2018” үзэсгэлэнгийн үеэр ХБНГУ-ын Zilliken брэндийн цагаан, улаан дарс, оргилуун дарсыг танилцуулав. Энэ дарсны талаар “Герман трэйд” компанийн захирал Ч.Сайхансанаатай ярилцсан юм. Тэрээр Германд 25 жил зоогийн газар ажиллуулсан ба сүүлийн арван жилийн турш дарсны бизнес эрхэлж байна.
-Та яагаад Zilliken дарсыг сонгон оруулж ирэх болсон бэ?
-Германы баруун өмнөд хэсэгт Мөүзел мөрний сав газарт ургадаг, Эблин (Elbling) сортын усан үзэмээр Zilliken дарсыг хийдэг. Энэ нь Zilliken гэр бүлийн 2000 жил үе уламжлан дамжиж ирсэн бизнес юм. Эблин (Elbling) сортын усан үзэм Германы нутгуудад огт ургадаггүй, ховор нандин төрлийн усан үзэм. Ийм төрлийн үзмээс гаргаж авсан дарсыг манай улсад импортолж байгаагүй. Zilliken улаан, цагаан дарснаас гадна Elbling cremant brut хэмээх тансаг зэрэглэлийн оргилуун дарстай. Энэ төрлийн дарсыг уухад маргааш нь толгой эргэх, дотор муухайрах, цээж хорсгох гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэггүй. Учир нь исэлдэл багатай дарс юм.
Хүмүүс он хуучин байх тусам сайн дарс гэсэн буруу ойлголттой байдаг.
Би амт, чанарыг нь мэдэрсэн болохоор сайн чанарын энэ дарсыг Монголчуудадаа хүргэх зорилгоор энэ дарсыг цөөн тоогоор оруулж ирлээ.
-Zilliken дарсны онцлог юу вэ?
-Эблин (Elbling) төрлийн усан үзэмнээс үйлдвэрийн бус, уламжлалт гар аргаар сортлон тодорхой хэмжээтэй хийдэг учраас эдгээр дарсыг нийтэд худалддаггүй. Зөвхөн албан ёсны дистрибютерээр дамжуулан худалддаг. Тухайн жилийн ургац ямар байхаас хамааран үйлдвэрлэх дарсны тоо өөр өөр байна. Иймд тухайн жилд үйлдвэрлэсэн дарсаа бүх харилцагчдаа ижил тэнцүү хуваарилах зарчмыг баримталдаг. Жишээ нь Grauburgender Trocken 2017 дарс надад 450 шил л бий. Үүнээс илүүг захиалаад ч надад олдохгүй. Мөн усан үзмээ машинаар биш гараар түүн ангилдгаараа онцлог.
-Дарсны үнэ өндөр байх тусам илүү чанартай гэж ойлгох нь зөв үү?
-Хорин мянган төгрөгөөр ч та өөрт таалагдах дарсаа авч болно. Заавал үнэтэй дарс чанартай гэсэн үг биш. Зарим хүн герман дарс ямар вэ гэж надаас асуудаг. Дэлхий нийтэд Герман чанарын талаарх ойлголт өндөр байдаг. Түүнтэй ижил дарс нь ч бас чанартай. Сүүлийн арван жилд Германд дарсны хэрэглээ их нэмэгдсэн. Одоо залуучууд нь шар айраг биш дарс уухыг илүүд үзэх боллоо. Өөрөөр хэлбэл дарс моодонд орсон.
Бид нийт долоон төрлийн дарс импортолдог. Good price сүлжээ дэлгүүр болон тодорхой зэрэглэл бүхий зоогийн газруудаар борлуулна.
-Олон төрлийн дарс нэг дор уух зохимжтой юу?
-Энэ тохиолдолд эхлээд цагаан буюу чихэрлэг багатай дарс сонгох хэрэгтэй. Дараа нь илүү чихэрлэг, улаан дарсаа уух хэрэгтэй. Харин эсрэгээр улаан дарсыг эхэлж уугаад араас нь цагаан дарс хольж уувал хэдий маш сайн чанарын дарс байлаа ч уусны маргааш нь бие тавгүйрэх тохиолдол байдаг.
Бас нэг зүйл хэлэхэд хүмүүс он хуучин байх тусам сайн дарс гэсэн буруу ойлголттой байдаг. Оргилуун дарс болон улаан дарс удаан хадгалсан байх тусмаа сайн. Гэхдээ хамгийн гол нь зөв хадгалсан байх ёстой. Мөн үйлдвэрлэгч нь хэн бэ гэдэг нь маш чухал. Муу үйлдвэрлэгчийнх бол хэдий удаан хадгалсан ч муу дарс хэвээрээ л байна.
Харин цагаан дарс сонгохдоо аль болох сүүлчийн ургацынхыг аваарай. Мөн цагаан дарсыг уухаас өмнө заавал хөргөдөг. Хөргөгчинд -6 хэм хүртэл хөргөж ууна. Цагаан дарсны чихэрлэгийн агууламж 11% хүртэл байвал хуурай дарсанд тооцогдоно.
Чихэрлэгийн агууламж 17% хүртэл бол хагас хуурай, 17%-35% хүртэл бол чихэрлэг гэж ангилдаг. Хуурай дарсыг үйлдвэрлэснээс хойш 3 жилийн дотор ууна. Энэ хугацаанаас хойш хэдий зооринд хадгалсан ч чанар нь мууддаг. Дарсны чихэрлэгийн эзлэх хувь ихсэх тусам дарсны хатуулаг буурдаг.
-Баярлалаа.