ФОТО: ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах "Нэхүүл" жагсаал болж байна

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-11-14 12:12 GMT+8

ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах "Нэхүүл" жагсаал яг одоо Төрийн ордны баруун  талд болж байна.

Жагсагчид "М.Энхболд" хэмээн орилж, шаардах хуудас өгөхөөр ордны баруун хаалгыг хаан зогсож байна.

Тэд уучлал хүсэх нь ядарсан ард түмнээ доромжилж байгаатай адил учраас хүлээн авахгүй гэжээ. 

"Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөний зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан ЖДҮХС-аас зээл авч хууль бус үйлдэл гаргасан гэх УИХ-ын гишүүд нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэхийг шаардаж буйгаа дараах шаардах бичгээр илэрхийллээ.

Тэд уучлал хүсэх нь ядарсан ард түмнээ доромжилж байгаатай адил учраас хүлээн авахгүй гэжээ. 

Шаардах хуудсыг Өргөдлийн байнгын хороо болон ЗГХЭГ-аас өргөдлийг хүлээн авсан бөгөөд хариу өгтөл талбайн урд суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Гэрэл зургийг Э.Батзавъяа

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1535 санал өгсөн байна.

Дээшээ