Япон улсын цагаачлалыг хянах хуулийн төсөл батлагдсан тохиолдолд ирэх таван жилд 260,000-340,000 гадаад ажилтан хүлээн авах боломжтой тухай Японы засгийн газар мягмар гарагт мэдээлжээ.
Өчигдөр бага танхим Шинзо Абэгийн хамт цагаачлалыг хянах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж эхэлсэн юм. Энэ оны 12-р сард болох засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн шийднэ.
Тус хуулийн дагуу Япон улс ирэх дөрөвдүгээр сараас эхлэх 2019 оны санхүүгийн жилд 33,000-47,000 гадаад ажилтан хүлээн авахаар төлөвлөж байна. Япон 2019 оны хувьд 600,000 ажилтан, ирэх таван жилийн хугацаанд 1.35 сая хүртэлх ажиллах хүчний хомсдолд орно хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Энэхүү хууль батлагдвал гадаадын ажилтнуудад визийн шинэ нөхцөлийг танилцуулах бөгөөд тэд түр хугацаагаар Японд ажиллаж амьдрах боломж бүрдэнэ.
Япон улс ихэнхдээ хууль болон эрүүл мэндийн салбарт өндөр мэргэшсэн гадаад ажилчдыг хүлээн авдаг. Харин сүүлийн жилүүдэд төрөлтийн түвшин багасаж, насжилт ихсэж буйтай холбоотой гадаад ажилтнууд ийнхүү авах шаардлага тулгараад байгаа юм.
Эх сурвалж: Japan today