БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид олон арван тэрбум ам.долларын гадаад зээлээ ирэх онд эргүүлж төлөх ёстой. Эдийн засаг удааширч, хөрвөх хөрөнгө хязгаартай болсон нөхцөлд төлбөрийн чадваргүйгээ хүлээн зөвшөөрч дефолт зарлах аюул нүүрлэж эхэллээ. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн өсөлтийн суурь болдог.
Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн өр төлбөрийн асуудал нь тэртээ тэргүй олон бэрхшээлтэй тулгараад буй санхүүгийн тогтолцоонд бас нэг дарамт болно.
АНУ-тай хийж буй худалдааны дайн үйлдвэрлэлийн салбарыг нийтэд нь хамарснаас үүдэн Хятадын эдийн засаг хүнд нөхцөлд оршиж байна. Ихэссээр байгаа өр зээл, банкны салбарын далайцтай шинэчлэл ч Хятадын санхүүгийн салбарын тогтворгүй байдалд нэрмээс болох аюултай.
Dealogic-ын статистикаас үзвэл Хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниуд 2019 онд 385 тэрбум юанийн (55 тэрбум ам.доллар) дотоодын зээл төлөх ёстой.
Энэ нь Хятадын хөгжүүлэгчид ирэх жил төлөх 14.5 тэрбум ам.долларын гадаад зээлээс бараг дөрөв дахин их байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдаас Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт зээл олгох нь ихэссэн ч эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жилийн үнэмлэхүй түвшинд буурсан Хятад оронд дотоодын өр гол хүндрэл болж буйг шинжээчид анхааруулдаг.
“Ирэх 2019 онд дотоодын өр л түвэгтэй. Ам.долларын өр ноцтой ч гол нь юанийн өр” хэмээн BNP Paribas Asset Management-ын хөгжиж буй зах зээлийн компанийн өр хариуцсан захирал Ала Бушери тайлбарлав.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт есдүгээр сард буурчээ. Борлуулалтаа өсгөхийн тулд үнээ хямдруулсан компаниудаас нөхөн олговор шаардаж буй үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид саяхан Хятадын хэд хэдэн том хотод эсэргүүцлээ илэрхийллээ.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жил хөгжлийн түлхүүр болж ирсэн зээлээр хөөрөгдмөл өсөлтийг БНХАУ-ын Засгийн газар хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Уг арга хэмжээтэй уялдан үл хөдлөх хөрөнгийн компаниуд 2018 онд шинээр зээл авах, хугацаа нь болсон төлбөр төлөхөд хүндрэлтэй байлаа.
Энэ онд үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниудын хоёрхон хувь нь юанийн зээл авсныг ноён Бушери дурдав. Саяхан Бээжин дахин санхүүжилт олгох журмаа зөөллөсөн нь үл хөдлөх хөрөнгө хөгжүүлдэг жижиг компаниудын өрсөлдөх чадварыг улам муутгалаа.
БНХАУ-д дээрээсээ гуравдугаарт ордог тэргүүн баян, Хятадын үл хөдлөх хөрөнгийн Evergrande группийн тэргүүн Хуи Ка Янь өөрийн компанийн 1.8 тэрбум ам.долларын бондыг худалдан авахад хувиасаа нэг тэрбум ам.доллар гаргасан нь өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татлаа.