Мэдээллийн технологийн хөгжил, цахим ертөнцөөс хамааран хуурамч мэдээлэл хувь хүний эрх ашгаас эхлээд улс орны хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй болжээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн их шуурганд олон нийт төөрөлдөж, бусдын талаар буруу ойлгон гүтгэх, өөрсдөө хохирогч болох цаашлаад амь насаа алдах тохиолдол ч гарч байна.
МЭДЭЭЛЭЛ БОЛ НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД НӨЛӨӨЛӨХ АСАР ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ
Худал хуурмаг мэдээ мэдээлэл зохиож, цахим орчинд тараах явдал нь цаанаа нуугдмал зорилготой байдаг. Тухайлбал хандалт авах, нэг асуудалд олон нийтийн анхаарлыг татах, олон нийтийн үзэл бодлыг төөрөгдүүлэх тэр дундаа ихэнхдээ мөнгөний, улс төрийн ашиг сонирхлын үүдэлтэй байдаг.
Иргэд юу үнэн юу худал болохыг ялгаж чадахгүй байна.
Хуурамч мэдээлэл хурдацтайгаар тархаж буй гол шалтгаан нь хүмүүсийн хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Иргэд юу үнэн юу худал болохыг ялгаж чадахгүй байна. Тэд уншиж байгаа мэдээнийхээ эх сурвалжийг нягталж шүүн тунгаадаггүй, шууд итгэж цааш нь тараадаг. Нэгэнт цацагдсан хуурамч мэдээлэл үнэн бодит мэдээллээс илүү олон хүнд хүрч цахим сүлжээнд гүн нэвчдэг.
Мэдээлэл бол нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх асар хүчтэй зэвсэг. Өнөөдөр хил хязгааргүй цахим ертөнцөөр тархаж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь дэлхий нийтийн асуудал болоод байгаа юм.

Хуурамч мэдээ тархсанаар ямар үр дагавар гарч болохыг энэ оны наймдугаар сард болсон Мексикийн жишээг иш татан хүргэж байна.
МЕКСИКТ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН УЛМААС ХОЁР ЭРЭГТЭЙГ ШАТААН ХӨНӨӨЖЭЭ
Мексикийн Акатлан хотноо “Манай хотод хүүхэд хулгайлдаг хүмүүс орж ирсэн тул бүгд сонор сэрэмжтэй байгаарай. Гэмт хэрэгтнүүд эрхтэн худалдаалдаг гэнэ. Өнгөрсөн хэдэн хоногт 4-8 насны 14 хүүхэд алга болсон. Тэр байтугай зарим хүүхдийн цогцсыг олоод байна. Тэдний гэдсийг задалж эрхтнийг нь хулгайлжээ” гэх мэдээлэл WhatsApp-аар тархжээ.
Энэ бол 2018 наймдугаар сарын 29-ний өдөр байлаа.
Яг энэ үед 21 настай хуулийн чиглэлээр суралцдаг, Акатлан хотоос 250 км-ийн зайд амьдардаг Рикардо Флорес болон 44 настай түүний нагац ах Алберто Флорес нар бетон хананы барилгын ажлаа дуусгахын тулд материал худалдан авахаар хотын төв рүү явж таарчээ.
Гэтэл нутгийн иргэд тэднийг “тайван байдал алдагдуулсан” хэмээн цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаагийн газраас хоёр эрэгтэйг баривчлан машиндаа суулган, цагдаагийн газар руу хөдлөв.

Цагдаагийн машинд суулгасан Рикардо, Алберто нарыг зөөж явахад машины араас олон иргэн хашгиран дагаж байв. Учир нь тэд хоёр эрэгтэйг хүүхэд хулгайлсан гэмт хэрэгт буруутган, WhatsApp-аар тархсан хуурамч мэдээлэлд бүрэн итгэсэн байв.
/Рикардо, Алберто нарын шатаж амиа алдсан газар/
Тухайн үед Акатлан хотын уугуул иргэн Мартинез гэгч Facebook, WhatsApp-аар цагдаагийн газрын гадаа гар утсаараа шууд бичлэг дамжуулан “Бидэнтэй нэгд, хүүхэд хулгайлсан гэмт хэрэгтнүүд энд байна. Надад итгэ” хэмээн хотын иргэдийг цуглахыг уриалан ярьлаа. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар энэ иргэн хамгийн анх хуурамч мэдээллийг олонд түгээсэн гэх.
Удалгүй мэдээллийн үнэн мөнийг шалгаагүй маш олон уурссан иргэн цагдаагийн газрын гадаа цуглаж, нэг зорилго дор нэгдэв.
Энэ үйл явдалтай зэрэгцэн Мануел гэх өөр нэгэн залуу цагдаагийн газрын хажуу талын өндөр барилга дээр гарч “гэмт хэрэгтнүүдийг суллах гэж байна” хэмээн мэдэгдэж хонх цохижээ. Гурав дахь залуу Кастелан чанга яригч ашиглан хоёр эрэгтэйг шатаах бензиний мөнгө хандивлахыг уриалсан байна.
Цагдаагийн газар руу орох нарийн хаалга нээгдэн тэд гарч ирэхэд цугласан иргэд тэднийг шатаар чирэн зодож эхэлжээ. Мөн авчирсан шатахуунаа цацсан байна.
Рикардо иргэдэд зодуулсны улмаас амиа алдсан. Харин тэднийг шатаахад түүний нагац ах амьд байсан бөгөөд үе мөч нь хөдөлж байсан.
Тэднийг харсан гэрч хэлэхдээ “Рикардо хүмүүст зодуулсны улмаас амиа алдсан. Харин тэднийг шатаахад түүний нагац ах амьд байсан бөгөөд үе мөч нь хөдөлж байсан” гэжээ. Пуэбла хотоос прокурор ирэх хүртэл тэдний цогцос хоёр цагийн турш газар дээр байсан гэнэ.
Цагдаагийн газрын ойролцоо ажилладаг таксины жолооч “Энэ Акатланд болсон хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг байлаа. Хэн ч үүний тухай ярихыг хүсдэггүй. Энэ хэрэгт оролцсон хүмүүс аль хэдийн явсан” хэмээжээ.
Амиа харамсалтайгаар алдсан Рикардогийн аав, ээж бусдын адил амьдралын нөхцөлөө сайжруулахын тулд гурав, долоон настай хоёр хүүгээ ээж дээрээ орхин олон жилийн өмнө АНУ-руу дүрвэсэн юм.
Наймдугаар сарын 29-ний өдөр Рикардог баривчлан хүүхдийн хулгайн хэргээр сэжиглэсэн тухай түүний ээж Акатлан хотод амьдардаг дотны найзаасаа сонссон байна. Гэтэл фейсбүүкээр шууд дамжуулж буй бичлэгийн холбоос иржээ. Мариа түүний хүү болон нагац ахыг нь цугласан хүмүүс зодон дээр нь бензин асган шатааж хөнөөхийг нүдээрээ харсан байна.
/Алберто гурван охинтой байжээ. Түүний эхнэр охины хамт/
Тэд дараагийн өдөр нь төрөлх хот Акатланд ирж амиа алдагсдын оршуулгыг хийжээ.
Рикардогийн ээж “Тэднийг ямар ч нотолгоогүйгээр гэмт хэрэгтэн гэж буруутгасан. Яагаад олон нийт хуурамч мэдээлэлд итгэснийг ойлгохгүй байна. Яагаад шалгаагүй юм. Ямар ч хүүхдийг хулгайлаагүй, хэн ч гомдол мэдүүлээгүй шүү дээ. Энэ хуурамч мэдээ байсан” гэж мэдэгдсэн юм.
Тэднийг ямар ч нотолгоогүйгээр гэмт хэрэгтэн гэж буруутгасан. Яагаад олон нийт хуурамч мэдээлэлд итгэснийг ойлгохгүй байна. Яагаад шалгаагүй юм.
Мексикийн эрх баригчдын мэдээлснээр таван хүн хэргийг өдөөн хатгаж эхлүүлсэн бөгөөд дөрвөн хүн аллагыг үйлджээ. Шууд бичлэг дамжуулсан, бензин авчирсан, хонх дуугаргасан нийт гурван иргэнийг олж тогтоосон байна. Харин хэргийг өдөөн хатгасан хоёр, аллагыг үйлдсэн хэргээр сэжиглэж буй дөрвөн иргэн зугтжээ.
Ийнхүү хэн ч мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгаагүй байхад цугласан хүмүүс хоёр эрэгтэйг шатаан хөнөөсөн аймшигт хэрэг гарсан юм.
2018 онд “Reuters” агентлагаас гаргасан тайлангаас үзэхэд Мексикт WhatsApp болон Facebook-ийг өргөн дэлгэр хэрэглэдэг бөгөөд интернэт хэрэглэгчдийн 63 хувь нь хуурамч мэдээний тархалтын талаар маш их санаа зовдог гэсэн байна.
ДЭЛХИЙН БУСАД УЛС ОРНУУДАД Ч ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРХСААР БАЙНА
Зөвхөн Мексик гэлтгүй Энэтхэг, Шри-Ланк, Мьянмар, Африк тивийн улсуудад мөн Facebook болон WhatsApp- аар хуурамч мэдээлэл ихээхэн тархдаг аж.
Тухайлбал энэ оны зургаадугаар сард Энэтхэгийн Ассам хотод Абхижит Натх, Нилотпал Дас нарыг хүүхдийн хулгайн гэмт хэрэгт буруутган 200 гаруй хүн зодож хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.
Аравдугаар сарын 16-нд Эквадорт 200 доллар хулгайлсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэйн тухай хуурамч мэдээ WhatsApp-аар тарсны дараа тэднийг мөн хэсэг бүлэг хүмүүс хөнөөсөн.
Тэгвэл аравдугаар сарын 26-нд Колумбийн нийслэлд мөн л WhatsApp-аар хүүхдийн хулгайн гэмт хэрэгтэй холбоотой хуурамч мэдээлэл тархан нэг эрэгтэй амиа алдсан гээд энэ төрлийн хэргүүд үргэлжлэн гарсаар байна.

WHATSAPP ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
2014 онд Facebook энгийн чат апп болох WhatsApp-ийг 19 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Энгийн цэвэрхэн загвартай мэдээлэл солилцоход хялбар WhatsApp-ийн хэрэглэгчдийн тоо аль хэдийнэ 1,5 тэрбумд хүрсэн.
WhatsApp дээр хуваалцсан ямар ч мэдээг компанийн тусгай кодын улмаас эх сурвалжийг нь мөрдөх боломжгүй байдаг. Долдугаар сард Энэтхэгийн засгийн газар кодыг тайлж, эх сурвалжийг мөрдөх нөхцөлөөр хангахыг хүссэн байна.
WhatsApp-ийн хэрэглэгчдийн тоо 1,5 тэрбумд хүрсэн.
WhatsApp групп мессежийн тоог хязгаарлав. Нэг зурвасыг дэлхийд 20, Энэтхэгт 5 хүн рүү илгээх /forward/ тохируулга хийжээ.
Тус компанийн төлөөлөгч “Бид хэрэглэгчдийнхээ хуурамч мэдээний тухай ойлголтыг сайжруулж, WhatsApp-ийг хэрхэн хэрэглэх сургалтыг хууль хүчнийхэнд орсон” гэж BBC агентлагт мэдээлжээ.
Facebook-ийн төлөөлөгч “Бидний үйлчилгээг хүчирхийллийг өдөөн хатгахад ашиглахыг хүсэхгүй байна. Энэ жилийн эхээр бид Мексикийн Пуебла хотод болсон хэд хэдэн жагсаалын бичлэгийг илрүүлж устгасан. Хор хөнөөл учруулах мэдээг хязгаарлахын тулд бодлогоо шинэчлэн сайжруулсан. Бид хуурамч мэдээтэй тэмцэхийн тулд технологийн компаниуд, иргэний нийгэм, засгийн газруудтай хамтран ажиллана” гэдгээ илэрхийлжээ.

Цагдаагийн ерөнхий газраас иргэдийг албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна
Цахим ертөнцөөр хуурамч мэдээ тархах нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Үүний улмаас хүний алтан амь эрсдэж байгаа нь энэ асуудал ямар түвшинд байгааг харуулна.
Монгол улсад сүүлийн жилүүдэд хуурамч мэдээ газар авч, мэдээллийн их шуурганд олон нийт төөрөлдөж, нэгнийгээ гүтгэх, хуурамч мэдээлэл тараах тохиолдлууд гарч байна.
Цагдаагийн ерөнхий газраас иргэдийг албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд итгэхгүй, цааш тараан дамжуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн "Цахим хуудсанд мэдээ мэдээлэл, үзэл бодлоо нийтлэхдээ бусдад үнэн зөв мэдээллийг түгээдэг байхыг эрхэмлээрэй" гэлээ.