Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрт ижил төстэй тал бий. Хоёулаа оршин буй тогтолцоог эсэргүүцэгч популист. Банк санхүүгийн салбарт хандах хандлага нь ч адилхан. Хоёулаа төв банкны тусгаар бие даасан байдалд хөндлөнгөөс оролцох сонирхолтойгоо сонгуулийн кампанийнхаа үеэр ойлгуулж байлаа.
Мөн сүүдрийн банкны эмзэг зах зээлийг шуурхай томруулах хүсэлтэй. Энэ хүмүүсийн бахтай нь аргагүй үл тоомсорлох байр суурь дахиад санхүүгийн хямралд түлхэж болзошгүй.
АНУ-д арван жилийн өмнө сүүдрийн банкны анхны үеийн хэлбэр яаж гай тарьсныг санах ёстой.
Уолл Стритийн том банкуудын тайлан тэнцлээс гадуурх хөрөнгө оруулалт 2008 оны дэлхийн хямралыг дэгдээсэн түүхтэй. Энэтхэгийн сүүдрийн банкны нэг, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) болох IL&FS буюу дэд Бүтцийн Зээл, Санхүүгийн үйлчилгээний компани нэртэй байгуулллага саяхан бараг л дампуурчихлаа.
Уг хэрэг Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан ихсэж буй зээл, хүч түрж буй дундаж ангийн хадгаламжийг өөртөө татагч баталгаагүй байгууллагуудын эмзэг талыг тод харуулсан юм.
Бондын зах зээлээс санхүүждэггүй, зохицуулалтгүй депозиторууд болох ББСБ оршин тогтноод олон арван жил болж байна. Гэхдээ засгийн газрууд ийм байгууллагыг банкуудын оролцохоос цааргалж ирсэн салбарт зээл ахиу олгох хэрэгсэл хэмээн үзэх болсноос сүүлийн жилүүдэд тоо нь олширлоо. Энэтхэгт 2016 онд бэлэн мөнгөний үлэмжхэн хэсгийг гүйлгээнээс гаргаснаас үүдэн ийм байгууллагын зээл жилдээ 40 хүртэл хувиар өсөж ирлээ.
Үр дүнд нь ББСБ-ын үндсэн санхүүжүүлэгчдийн зээлийн 25 хувь нь богино хугацааных болов. Ийм нөхцөлд 10 жилийн өмнөх Lehman Brothers, Northern Rock-ын түүхийг санаж буй хүн бүр түгшүүр зарлах байсан биз. Дэлхийн санхүүгийн 2007-2008 оны хямралын гол буруутан нь богино хугацааны бөөний санхүүжилтэд ихээр түшиглэсэн институцүүд юм.
Мөн ийм хямрал нүүрлэх эрсдэл Энэтхэгт нүүрлэх болно. Хөрөнгө оруулагч нар ББСБ-ын бонд худалдан авагчдаас зугатдаг болчихлоо. Энэтхэгийн мөнгөний зах зээлийн актив есдүгээр сард 30 гаруй хувиар багасав.
Энэтхэгийн ББСБ-ууд урт хугацааны зээлээ санхүүжүүлэхийн тулд богино хугацааны зээлд түшиглэсэн Lehman, Northern Rock-ын алдааг давтаад зогссонгүй. Өөрсдийн бэрхшээлийг Энэтхэгийн банкуудтай хутгаж орхисон нь байдлыг бүр ч дордуулж байна. Тус улсын ББСБ-ын санхүүжилт Энэтхэгийн банкуудаас эхтэй.
Энэтхэгийн хувьд бэрхшээлийн цар хүрээг тодоройлох нь чухал боллоо. Уг нь IL&FS харьцангуй жижиг байгуулллага. Хэдийгээр тус байгууллага Энэтхэгийн 30 том ББСБ-ын нэг гэгддэг ч тайлан тэнцэл нь ердөө 13 тэрбум орчим ам.доллар. Гэхдээ нийт Энэтхэг даяар ажиллаж буй олон мянган ББСБ эдийн засагт чухал үүрэгтэй.
ББСБ-ын зээл 2017 онд тус улсын нийт зээлийн 40 хувийг бүрдүүлж байсныг Nomura тооцоолоод байна. Хэрвээ IL&FS-ын алдаа салбар даяар нийтлэг бол санхүүгийн тогтолцоог бусниулаад зогсохгүй эдийн засгийг сүйрүүлэх аюултай.