Япон улсын эдийн засаг энэ оны III улиралд агшсан үзүүлэлттэй гарлаа. Газар хөдлөлт, хар салхи, аадар бороо зэрэг байгалийн аюулт үзэгдлүүд Японы дотоодын үйлдвэрлэлд нөлөөлжээ.
Үүний дараа тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дүнгээр 1.2 хувиар буурсан дүнтэй гарлаа. Ингэснээр оны эхний гурван улирлын хоёрт нь эдийн засаг агшсан үзүүлэлттэй гарч байна. 2015 оны эхний улирлаас хойших хамгийн өндөр уналттай улирал бүртгэгдэж байна гэдгийг шинжээчид онцоллоо.
Өрхийн хэрэглээ буурсан, гадаад зах зээлд эрэлт муудсаны улмаас экспорт буурсан зэрэг нь Японы дотоодын нийт бүтээгдэхүүний дүнд нөлөөлсөн дэд хүчин зүйлсээр нэрлэгдэж байна. БНХАУ-д эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа нь Японы экспорт буурсны гол шалтгаан гэж шинжээчид үзэж байна. БНХАУ, АНУ-ын худалдааны маргааны үр дагавар ч мөн тодорхой хэмжээнд байсан гэдгийг “Credit Agricole Securities Asia” корпорацийн эдийн засагч онцолжээ.
III улирлын дүнд байгалийн гамшгийн нөлөө илүү байсан, харин IV улиралд энэ нөлөө арилах учир үзүүлэлт эргээд сайжрах төлөвтэй гэсэн өөдрөг таамгийг шинжээчид дэвшүүлж байна.
М.Золбоо