Урт хугацаанд яригдсан, маргаан дагуулаад байсан BREXIT-ийн хэлэлцээрийг Их Британийн Засгийн газар дэмжлээ. 500 гаруй хуудсаас бүрдэж байгаа хэлэлцээрийн төсөлд Хойд Ирландын хилийн асуудал, Их Британи, Европын Холбооны цаашдын харилцааг хэрхэн зохицуулах талаар багтсаныг эх сурвалж онцолж байна.
Тодруулбал, Их Британийн иргэдийн Европын орнуудад амьдрах, сурах, ажиллах эрхийг хэвээр үлдээх юм байна. Мөн Хойд Ирландын хил дээр гаалийн шалган нэвтрүүлэх цэг байгуулахгүй гэж заажээ. Хэдий тийм боловч Их Британи, Европын Холбооны орнууд урт хугацаандаа худалдааны ямар харилцаатай байх нь хэлэлцээрт багтаагүй байгаа юм.
Энэ сарын сүүлээр болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар Их Британи, Европын Холбоо хэлэлцээрт гарын үсэг зурахаар зорьж байна. Их Британи 2019 оны гуравдугаар сарын 29-нд Европын Холбооноос гарсны дараа шилжилтийн 21 сар эхлэх юм.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Их Британийн Европын Холбооноос гарах хэлэлцээрийг маш нухацтай хэлэлцсэн гэдэгт би итгэж байна.
Бидэнд маш олон бэрхшээл тулгарч байсан. Ялангуяа Хойд Ирландын хилийн асуудал хамгийн их анхаарал татаж байсан. Гэхдээ Засгийн газрын гишүүдийн шийдвэрийн дагуу хэлэлцээрийг баталлаа. Энэ хэлэлцээр нь улс орондоо илүү сайхан ирээдүйг цогцлооход тусална гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.
Харин BREXIT-ийн асуудал хариуцсан Европын Холбооны төлөөлөгч Мишель Барнье “185 зүйл, гурван тогтоол, хэд хэдэн хавсралттай Их Британийн Европын Холбооноос гарах тухай хэлэлцээрийг би гартаа барьж байна. Энэ хэлэлцээрийг ил тодоор хэлэлцэж, баталгаажуулсан нь бидний ажлын үр дүн юм” хэмээн онцолсон байна.
“Их Британийг Европын Холбооноос гарах нь эрсдэлтэй, эдийн засагт сөргөөр нөлөөлнө” гэж олон байгууллагууд үзэж байна. Мөн АНУ, БНХАУ тэргүүтэй орнууд ч Их Британи, Европын Холбооны худалдааны асуудлыг нухацтай авч үзэхийг Дэлхийн худалдааны байгууллагаас шаардсан юм. Их Британи хэлэлцээрт хүрэхгүйгээр Европын Холбооноос гарвал үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч, улмаар эдийн засгийн өсөлт нь саарч болзошгүйг Олон Улсын Валютын Сан анхааруулсан аж.
Хэрэв Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу Их Британи, Европын Холбооны хоорондын худалдааг зохицуулах болбол Их Британийн үйлдвэрлэл 5-8 хувиар буурч магадгүй гэж Олон Улсын Валютын Сангаас тооцоолсон байна.
Үүнээс гадна BREXIT-ийн асуудлын улмаас тодорхойгүй байдал үүсэж, Их Британид оруулах 10 хөрөнгө оруулалт тутмын найм нь саатаж байгааг Их Британийн Аж үйлдвэрийн холбоо мэдэгдэж байв. Түүнчлэн Их Британид үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 58 хувь нь ажилтны тоогоо бууруулахаар төлөвлөж байгааг анхааруулж байсан юм.
С.Өлзийбуян