Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар, “Минжпроперти” ХХК-ийн нийтэд санал болгох, нэг жилийн хугацаатай, 1.0 тэрбум төгрөгийн “Парк Таун” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байна.
Тус компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх Парк Таун-2 төслийнхөө урсгал санхүүжилтийг энэ бондоор босгоно. Ирэх онд бондын хоёр дахь хэсгийг хоёр жилийн хугацаатай, 2.0 тэрбум төгрөгийн дүнтэй гаргахаар бэлтгэж буй аж.
“Парк Таун” бондын арилжааг “Монголын үнэт цаасны бирж” ХК гүйцэтгэнэ. Өрийн хэрэгслийн жилийн хүүг арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүүгээс өндрөөр санал болгохоор үнэт цаас гаргагчид төлөвлөжээ.