МАН-ын бүлгийн хурал өнөөдөр хуралдаж, нэг асуудал хэлэлцсэн нь бүлгийн даргыг сонгох байлаа.
МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар сонгох тогтоолын төслийг 100 хувь дэмжсэн. Энэхүү тогтоолын төслийг бүлгийн 54 гишүүн хэлэлцэн 90.7 хувиар дэмжин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар сонголоо.
Тэрбээр, “Цаг үе амаргүй байна. Улс төрийн хувьд амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна гэж бодож байна. Би гурван чиглэлээр голлон ажиллана. Нэгдүгээрт МАН 2016 оны сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж буй нам. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд бүлгийн үүрэг чухал. Тиймээс ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлынхаа ерөнхий чиглэлийг гаргаж, намын удирдах зөвлөл, Засгийн газар, бүлгээр хэлэлцээд хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна. Олон хууль хүлээгдэж байна.
Дутагдал гарсан, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон гишүүдийг хамгаална гэж хэлээгүй. Энэ хууль дүрмээрээ л явна
Хоёрдугаарт УИХ-ын бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлага байна. Үүнд бүлгийн гишүүдийн эв нэгдэл, эрхийг хамгаалахтай холбоотой асуудал ч бий. Тиймээс шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд онцгой анхаарна гэж бодож байна. Ер нь энэ удаагийн УИХ бол хууль батлах үйл ажиллагаагаараа доголдолгүй явж байна. Намын эв нэгдэлтэй холбоотой ярилцах, хэлэлцэх, шүүмжлэх олон асуудал бий. Цаашид миний хамгийн гол нэг үүрэг бол бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллах чухал байна гэдэгт санал нэг байна. Бүлгийн гишүүд сая олон сайхан санал хэлсний нэг нь эв нэгдэл байлаа” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлсэн өдрөө бүлгийн эв нэгдэлд хагарал үүсгэсэн гэх шалтгаанаар МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдсөн. Тэгвэл бүлгийн шинэ дарга эв нэгдлийг сахиулах нэрээр бүлгийн гишүүдийнхээ хууль бус үйлдлийг хаацайлах юм биш биз гэсэн асуултад тэрбээр “Дутагдал гарсан, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон гишүүдийг хамгаална гэж хэлээгүй. Энэ хууль дүрмээрээ л явна. УИХ, тэр дундаа бүлгийн гишүүд дунд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд бий. Энэ чиглэлээр тодорхой бодлого, чиглэл нь гарчихсан. Ёс зүйн хүрээнд хариуцлагаа хүлээгээд явж байна. Хууль зүйн хүрээний асуудал нь хууль хяналтын байгууллагын шалгалтын дараа ярина” гэсэн юм.
Бүлгийн даргад эрх хэмжээ гэж байхгүй. Харин хариуцлага, үүрэг, зохион байгуулах л гол ажилтай
Сүүлийн хэд хоногт бүлгийн даргатай холбоотой асуудал анхаарал татсан. Гэхдээ бүлгийн дарга бүлгийн бусад гишүүдээс ямар давуу эрхтэй талаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Намын тухай хуульд тусгайлан заасан зүйлгүй. Ер нь бүлгийн дарга ямар эрхтэй талаар түүнээс тодруулахад,
-Сая бас манай ахмад дарга нар ярьж байна. Олон жил болсон гишүүд дандаа бүлгийн даргаар дамжсан хүмүүс шүү дээ. Тухайлбал, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ц.Энхтүвшин, С.Бямбацогт гээд бүлгийн даргаар ажиллаж байсан олон хүн УИХ-д сууж байна. Бүлгийн даргад эрх хэмжээ гэж байхгүй. Харин хариуцлага, үүрэг, зохион байгуулах л гол ажилтай. Харин бүлгийн дүрмээр хурлаа удирдана.
Ганцаар шийдвэр гаргах ойлголт байхгүй. Зөвхөн хамтын удирдлагаар шийдвэр гаргана. Бүлэг бол эрх хэмжээ гэхээс илүү зохион байгуулах, гишүүдээ хуулиудад идэвхтэй оролцуулах, шийдвэр гаргах чиглэлээр туслах, дэмжих, зөвлөх ийм л байгууллага гэж бид ойлгож байна гэсэн хариултыг өгсөн юм.