Өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулж, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.
Ерөнхийлөгч "Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, ДНБ-ийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ" гэсэн байна.
-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Бүлгийн даргаараа Д.Тогтохсүрэнг сонголоо. Тэрбээр, Бүлгийн даргын ажлыг намаас өгсөн үүрэг даалгавар гэж бодож байна. Цаг үеийн байдал хэцүү үед бүлгийн даргаар сонгогдлоо.
Намын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүлэг чухал. Тиймээс амласан, хийж хэрэгжүүлнэ гэсэн зүйлсдээ анхаарлаа хандуулна. Мөн бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана гэв.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод гаргалаа.
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэх асуудалд холбогдсон албан тушаалтнуудын хүсэлтийг ёсоор болгожээ.
-Мэдээллийн технологийн хөгжил, цахим ертөнцөөс хамааран хуурамч мэдээлэл хувь хүний эрх ашгаас эхлээд улс орны хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй болжээ.
Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн их шуурганд олон нийт төөрөлдөж, бусдын талаар буруу ойлгон гүтгэх, өөрсдөө хохирогч болох цаашлаад амь насаа алдах тохиолдол ч гарч байгаа тухай "Хүний амины үнэтэй ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ" хэмээх сэтгүүлч Э.Ононгийн бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
-Өвөрмонголын нийслэл Хөх хотод байдаг Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн орчин нөхцөл сайн, тохь тухтай бөгөөд сургалтаа монгол хэл дээр явуулдаг.
Өвөрмонголчууд монгол өв соёлоо эрхэмлэж, түүх, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэхэд ихэд анхаарал тавьдаг аж. Цэцэрлэгийн хүүхдүүд монголоороо ярьж, монгол дуу бүжиг сурч, монгол ахуйтайгаа танилцана. Анги танхим, тоглоомын талбай, хичээлийн хэрэглэл, орчин нөхцөл нь мөн л монгол хэв шинжийг агуулсан байв.