Дэлхийн брэндүүдийг Монгол улсад төлөөлөн үйл ажиллагаа явуулж буй албан ёсны төлөөлөгч дистрибьютор компаниуд болон олон улсын компаниуд оролцох үзэсгэлэн худалдаа 11-р сарын 16-аас 19-ний өдрийг дуустал Мишээл Экспо төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Мишээл Экспо компани, гадаад орнуудтай харилцах ажил хэргийн болон соёлын харилцааны Сибирийн ассоциаци дэмжигчээр гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, оюуны өмч улсын бүртгэлийн газар, татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байна.
Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн брэндүүдүүдийг Монголын хэрэглэгчдэд танилцуулах, хуурамч барааны эсрэг тэмцэл, оюуны өмчийн хамгаалалт, бараа бүтээгдэхүүний маркетинг борлуулалт зэргийг дэмжих зорилготой юм.
Энэ удаагийн үзэсгэлэн хүрээгээ тэлж Монгол улсын компаниудаас гадна ОХУ, Герман, Солонгос, Тайвань, Хятад зэрэг улсаас аж ахуйн нэгж компаниуд оролцож буйгаараа өмнөх жилүүдийн үзэсгэлэнгээс онцлогтой юм.
Үзэсгэлэнгийн үеэр танилцуулаг сургалт, хөгжөөнт тэмцээн, азтай худалдан авагч шалгаруулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болох ба үзэсгэлэн 11-р сарын 19-ний өдрийг дуустал өглөөний 10.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл ажиллана.