Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Стандарт Хэмжил Зүйн Газраас Монгол улсад экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулан 2018 оны 11-р сарын 15-ний өдөр “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” гардуулсан байна. “Тера Экспресс” ХХК нь “ҮЙЛЧИЛГЭЭ”-ний төрөлд тээвэр ложистикийн салбараас анх удаа шалгарч Монгол Улсын Шадар Сайд, Улсын Их Хурлын Гишүүн Ө.Энхтүвшин “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын батламжийг гардуулан өгсөн байна.
“Тера Экспресс” ХХК нь Монгол улсын уул уурхайн тээврийн салбарт дэлхийд тэргүүлэх технологийн шийдэл, барууны тээвэрлэлтийн менежментийг нэвтрүүлэн, уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа, зам тээвэр, байгаль орчны нөхцөлд тохируулан хамгийн оновчтой шийдлийг захиалагчийн эрэлт шаардлагад нийцүүлэн тусгайлан боловсруулан ажиллаж байгаа юм. Оюу толгой ХХК, Саусгоби сэндс ХХК, Петрочайна ХХК гэх мэт томоохон уул уурхайн тээвэрлэлтүүдийн тодорхой хэсгийг гүйцэтгэж Монгол улсын тээвэр логистикийн салбарт тээвэрлэлтийн дэвшилтэт менежментийг нэвтрүүлэхийн зэрэгцээ улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Мөн тээвэр болон агуулахын үйл ажиллагаагаа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага, техникийн бэлэн байдал өндөр Австрали, Индонез зэрэг уул уурхай хөгжсөн газар улсуудад түгээмэл ашигладаг шийдлээр чанартай, аюулгүй, амжилттай тээвэрлэж ирсэн байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хот болон бусад аймаг хотууд, Боловсролын салбар, Байгаль орчны нөхөн сэргээлтэнд томоохон хөрөнгө оруулалт, туслалцааг үзүүлсээр байна.
Мөн 2016 оноос Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн удирдлагын тогтолцоог олон улсын OHSAS 18001:2007 стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж 2018 оны 4 дүгээр сард Франц улсад төвтэй “Afnor certification” баталгаажуулалтын аудитын байгууллагаас сертификат авсан. 2018 оноос Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.