Японы кибер аюулгүй байдлын сайд Ёшитака Сакурада компьютер хэрэглэж үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнийг нэг сарын өмнө тус албан тушаалд томилсон юм.
Мөн Сакурада 2020 онд Японд зохион байгуулагдах Олимпийн наадмын кибер аюулгүй байдлын бэлтгэл ажилд хяналт тавих үүрэгтэй гэнэ.
Тэрбээр сөрөг хүчин болох Ардчилсан намын Масато Имаи асуулт тавихад “Би 25 настайгаасаа хойш бие дааж амьдарч эхэлсэн тул ажилчид, нарийн бичгээрээ ажлуудаа хийлгэдэг байсан. Би амьдралдаа ганц ч удаа компьютер хэрэглэж үзээгүй” хэмээн хариулжээ.
Масато Имаи хэлэхдээ “Кибер аюулгүй байдлыг хариуцсан сайд компьютер хэрэглэж байгаагүй нь итгэхийн аргагүй юм” гэсэн байна.
Гэхдээ Сакурада бусад холбогдох ажилтнууд туршлагатай тул үүнийг асуудал гэж үзэхгүй байгаа ажээ.
Эх сурвалж: BBC