Нью Йорк их сургуулийн судлаачдын бүтээсэн DeepMasterPrints нэртэй тус технологи нь хурууны хээг хиймлээр үйлдэх чадвартай гэнэ. Жишээлбэл тэд ухаалаг утас зэрэг төхөөрөмжид байдаг хурууны хээгээр таних системийг 20 гаруй хувийн амжилттайгаар хуурч чаджээ.
Хурууны хээг хуурамчаар үйлдэж, аливаа цоож, түгжээг тайлах гол, хоёр төрлийн арга байдаг.
Нэгт, ихэнх хурууны хээ уншигч хээг тэр чигээр нь уншдаггүй, зөвхөн мэдрэгчид хүрж буй хэсгийн зургийг нь авч өмнөх өгөгдлүүдтэйгээ харьцуулдаг. Иймээс тухайн төхөөрөмжид нэвтрэхийг хүсэгч заавал бүтэн хурууны хээг бүтээх шаардлагагүй бөгөөд өмнө нь хадгалагдсан хэсгүүдийн аль нэгэнтэй нь таарах хэсгийг бүтээхэд л болох юм.
Хоёрдугаар арга нь эхнийхээсээ хавьгүй энгийн. Ихэнх хүмүүсийн хурууны хээнд ижил хэсгүүд байдаг. Тиймээс тэрхүү нийтлэг хэсгүүдийг агуулсан хурууны хээг бүтээснээр ухаалаг утас, сейф зэрэгт нэвтрэх боломжтой.
Харин DeepMasterPrints аль болох олон тооны хээний хэсгүүдийг агуулсан, тэдэнтэй таардаг хурууны хээг хиймлээр бүтээдэг юм. Өмнө нь бүтээгдэж байсан хуурамч хээнүүд хурууны хээ уншигчийг хуурч чадах ч энгийн нүдээр харахад хуурамч гэдэг нь илт мэдэгдсэн байсан бол DeepMasterPrints-ын бүтээсэн хээнүүдийг энгийн нүдээр хараад ч хуурамч гэдгийг нь хэлэх боломжгүй ажээ.
Эх сурвалж: theguardian.com