УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн үед эв эе, нэгдмэл байдлыг ярих боллоо. Гэсэн ч өнөөдрийг хүртэл эв эеэ ололцохгүй хэвээр байна. УИХ-ын гишүүд Засгийн газартай хариуцлагын, ёс суртахууны шаардлагыг хангахгүй байна гэдэг зүйлийг ярьж, шүүмжилж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр ч тэр, бүлгийн хурал дээр ч тэр эв эеэ хичээе, учир зүйгээ ололцъё гэдэг асуудлыг олон гишүүд ярьсан гэх.
Даваа гарагт болсон намын Удирдах зөвлөлийн хурлаар хоёр заалттай тогтоол батлагдсан. Нэгт бүлгийн даргыг огцруулах, хариуцлага тооцох, хоёрт хотын даргад хариуцлага тооцон огцруулах байсан. Энэ дээр бүлгийн гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байсан бөгөөд санал хураалт эхний удаад тэнцэж, хоёр дахь удаад Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулсан. Энэ асуудалд эсрэг байр суурьтай гишүүний нэг нь Ж.Мөнхбат. Тэрбээр сүүлийн хэд хоногт өрнөсөн асуудалд байр сууриа илэрхийллээ.
САЙН АЖИЛЛАСАН ГЭЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ЖУУХААР ШАГНАЖ БАЙСАН ХҮН ОДОО МУУ АЖИЛЛАСАН АЖЛАА ӨГ ГЭЖ БАЙНА
МАН-ын Удирдах зөвлөлөөр Д.Хаянхярваа, С.Батболд нар хариуцлага тооцох үндэслэл нь буруу гэдгийг тэрбээр хэлж байгаа юм. Энэ талаараа Ж.Мөнхбат,
-Ард түмний бухимдал, уур хилэнгийн гал асч байна. Засгийн газарт байгаа энэ асуудалтай холбогдсон сайдууддаа хариуцлага тооц, улс төрийн нам тэр дундаа эрх барьж буй нам бол энэ асуудалд холбогдсон хүмүүстээ улс төрийн хариуцлага тооц гэсэн шаардлагыг бүлгийн гишүүдийн зүгээс тавьсан.
Болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг нь идээд ир гэсэн чинь нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг шиг юм болж байна
Харамсалтай нь манай намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр тооцсон улс төрийн хариуцлага байгаа, эзнээ олсонгүй. Үлгэрт гардаг шиг Болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг нь идээд ир гэсэн чинь нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг шиг юм болж байна.
Нийгмийн жинхэнэ хүсээд байгаа шударга ёс, жирийн иргэдийн боломжийн урдуур орсон, зохион байгуулалттай гэж харагдахуйц хэмжээний асуудалд мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хотын даргыг огцруулж байна. Гэтэл Ерөнхий сайд есөн хөлт цагаан тугны өмнө зогсож байгаад 2017 онд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажлаа маш сайн хийсэн гээд тогтоол гарган Засгийн газрын хүндэт жуухаар шагнасан. Гэтэл огцруулах үндэслэл нь 2016-2018 онд ажлаа маш муу хийсэн гэж тогтоол гаргасан байгаа юм.
Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд ЖДҮХС-ийн зээлтэй холбогдсон сайд нар, намын удирдлагын түвшний хүмүүст хариуцлага тооцох шаардлага тавьсан шүү дээ. Гэтэл шаардлага тавиад явж байгаа хүнээ огцруулж байгаа юм.
Бүлгийн хуралдаанаар нэг яригдсан зүйл бол намын эв нэгдлийг хагалсан гэх үндэслэл. Гэтэл МАН-ын бүлэг Д.Хаянхярваагаас болж хагаралдаагүй шүү дээ. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үед гарын үсэг зурна, зурахгүй гэсэн зүйлээр хуваагдсан. Түүхэндээ манай нам анх удаа намаасаа нэр дэвшсэн Ерөнхий сайдаа томилоход бүлгийн 65 гишүүний 32 нь чуулганы хуралдаанд орж ирээгүй шүү дээ. Үүнээс л үүдсэн хагарал.
Их цэвэрлэгээ эхэллээ, сэлмээрээ цавчиж эхэллээ гэж гадуур ярьж байна лээ. Тэгвэл энэ цавчилт эзнээ олсонгүй гэж бодож байна” гэсэн юм.
Я.СОДБААТАР САЙД ЗҮТГҮҮЛСЭЭР БАЙГААД БҮЛГИЙН ДАРГЫГ ОГЦРУУЛСАН
МАН-ын бүлгийн хуралдаан нэлээд удаан үргэлжилсэн. Нууц санал хураалтаар Д.Хаянхярвааг огцруулах эсэхийг шийдсэн бөгөөд эхний удаад тэнцэж, хоёр дахь удаагийнхаар огцруулахаар болсон юм. Энэ талаар Ж.Мөнхбат ийн тайлбарлаж байна. Тэрбээр хэлэхдээ,
Бүлгийн гишүүд эв эеэ хичээе гэж ярьсан гэтэл хүч түрсэн байдалтай шийдвэр гарсан. Үүний дараа гишүүд нэлээн бухимдсан
-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд улс төрийн намын бүлэг гэдэг нь УИХ-ын албан ёсны бүтцэд байдаг. УИХ-ын дэгийн тухай хуулиар чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороонд хэлэлцэж буй асуудалд санал тэнцэх юм бол дэмжигдээгүй, унасанд тооцдог.
Гэтэл бүлгийн даргыг огцруулах асуудалд санал тэнцэж, дэмжигдээгүй. Харамсалтай нь хуралдаан даргалагч Я.Содбаатар сайд зүтгүүлсээр байгаад дахин санал хурааж, бүлгийн даргыг огцруулж байх жишээтэй. Бүлгийн гишүүд эв эеэ хичээе гэж ярьсан гэтэл хүч түрсэн байдалтай шийдвэр гарсан. Үүний дараа гишүүд нэлээн бухимдсан.
Алдаа гаргасан, хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа нь хариуцлага, хууль дээдлэх, авлигаас ангид байна гэсэн амлалтдаа хүрэхгүй юм байна гэж бухимдсан учраас бүлгийн гишүүдийн тэн хагас нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэсэн байр сууриа илэрхийлсэн гэсэн юм.