Италийн Болонья хотод машин барихын оронд дугуй унаж, алхаж, нийтийн тээврээр үйлчлүүлвэл таныг шагнана.
Тус хотын бохирдлын эсрэг хөтөлбөр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бууруулах, ногоон хүрээлэн буй орчинг бий болгохыг зорьжээ. Тиймээс байгальд ээлтэйгээр алхаж, дугуй унасан хүмүүсийг киноны билет, зайрмаг, шар айраг зэргээр урамшуулж шагнах системийг бий болгосон байна.
Болонья хотын оршин суугчид тэдний явсан замыг тооцдог JPS-тэй програм /app/- татан авах боломжтой. Иргэд программын тусламжтайгаар оноо цуглуулах юм. Тэрхүү оноогоор бизнесийн болон үйлчилгээний байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу бүтээгдэхүүн худалдан авч болно.
Тээврийн хэрэгсэл нь хүрээлэн буй орчин болон бидний эрүүл мэндэд асар их хор нөлөөтэй. Жил бүр гаргадаг олон улсын агаарын тайлангаас үзэхэд дэлхийн хүн амын 95 хувь нь бохир агаараар амьсгалж байна.
Сонирхуулахад дэлхийн ихэнх хотод дугуй түрээсийн үйлчилгээ нэвтэрсэн нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж байна. 2018 онд дэлхий даяар нийтийн үйлчилгээнд ашиглах боломжтой 18.2 сая дугуй байна гэж тооцоолжээ.
Дэлхий даяар дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хөтөлбөрийн тоо
Эх сурвалж: Weforum