У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ардчилсан Намаас долоон удаа гишүүдэд хариуцлага хүлээлгэх болон бүхэлд нь огцруулах шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлага хэвээрээ байгаа гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.
УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцон, огцруулах асуудал орж ирвэл АН-ын бүлэг огцруулахыг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
ЖДҮХС-аас зээл авсан хоёр сайдын асуудлыг шийдэхгүй, хариуцлага тооцохгүй бол Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжих боломжгүй
ЖДҮХС-ийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад авсан хоёр сайд Засгийн газарт байгаа бөгөөд эдгээр сайдын асуудлыг шийдэхгүй, хариуцлага тооцохгүй бол Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжих боломжгүй гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан. АН-ын бүлэг энэ хоригийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “2019 оны төсвийн төслийг батлах үеэр бид Монгол Улсын эдийн засагт хамгийн өндөр эрсдэл гаргах төсөв болсон тул зайлшгүй эргэн харах ёстой гэж үзсэн учраас Ерөнхийлөгчийг хориг тавиач гэж уриалсан. Тиймээс төсөлд бүхэлд нь хориг тавих Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээн авна. Төсөвт зардал хасах бүрэн боломжтой. Уул уурхайгаас хараат бус болохын тулд хөдөө аж ахуйн салбарт төсөв хэрэгтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна” гэсэн юм.