АНУ-ын Калифорни муж улсын нутаг дэвсгэрт дэгдсэн гал түймрийн улмаас амиа алдагсдын тоо 63 хүрч, 600 орчим хүн сураггүй болсон тухай албаны хүмүүс мэдээллээ.
Тус түймэр урьд өмнө байгаагүй их хохирол учруулж, 12,000 гаруй байшин барилга шатжээ. Аврах багийнхан сураггүй болсон хүмүүсийг хайсаар байна. Одоогоор 9,400 гаруй гал сөнөөгч талбар дээр ажиллаж байна.
27,000 оршин суугчтай Парадайз хот гал түймэрт хамгийн ихээр өртжээ. Тус хотыг сэргээн босгоход олон жил шаардлагатай гэнэ. Мөн энэ бямба гарагт ерөнхийлөгч Доналд Трамп Калифорни явж, албаны хүмүүстэй уулзахаар болжээ.
Гал түймэр найман өдрийн өмнө Калифорнийн хойд хэсэгт дэгдэж эхэлсэн бөгөөд салхины хүч нэмэгдсэнтэй холбоотойгоор хурдан хугацаанд тархсан юм.
Парадайз хот