Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн амбулаторийн үзлэгийг уртасгасан цагаар зохион байгуулж ажиллах үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт өгчээ.
Зарим дүүргийн хүүхдийн тасаг, тухайлбал Баянгол дүүргийн хүүхдийн амбулатори энэ сарын нэгнээс эхлэн 24 цагаар үзлэг хийж эхлээд буй. Харин үлдсэн дүүргийн ЭМТ-үүд зохицуулалт хийж, тушаал гарсны дараа уртасгасан цагийн хуваарийн гарах юм байна.
НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал энэ сарын 15-нд болсон бөгөөд хурлын хүрээнд НЭМГ-аас харьяа 26 эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгуулсан байна.
Дүүргийн ЭМТ-үүд зохицуулалт хийж, тушаал гарсны дараа уртасгасан цагийн хуваарийн гарах юм байна
Уулзалтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ”, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” болон “Цахим системийн хэрэгжилт”-ийн хэрэгжилт, үйл явцын талаар хэлэлцэж, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
Хурлын төгсгөлд Нийслэлийн эрүүл мэндийн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулсан харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудад “Талархал” гардуулсан байна.
Түүнчлэн “Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ”-ыг энэ сарын 05-ны өдрөөс нийслэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ-ын санхүүжилтээр 10 ширхэг компьютер, дагалдах хэрэгслийг Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн ЭМТ болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өглөө гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.