ШИНЭЧЛЭЛТ:
Дөнгөж сая буюу 16.20 цагт маргааш дугаарын хязгаарлалтыг цуцалсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээллээ.
ХУУЧИН МЭДЭЭ:
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны бямба гарагт 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн баасан гарагийн амралтын энэ бямба гарагт нөхөж буй бөгөөд цэцэрлэг, сургууль хичээллэж, байгууллагууд ажиллах ажлын өдөр. Тиймээс дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Харин яагаад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй талаар Тээврийн цагдаагийн албанаас “Баасан гарагийг нөхөж байна гээд маргааш хязгаарлахаар дараалан хоёр хоног хязгаарлалтад орох гээд байгаа юм. Тиймээс арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул ийн шийдвэрлэсэн” гэдгийг хэлж байна.